Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх нэрийн дор эрчим хүчний салбарын 27 аж ахуй нэгж бүр  улс төрийн томилгоо хийсэн нь  албан тушаал давхардуулан хууль зөрчсөн үйлдэл төдийгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэж Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд хуульд “Тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх үүрэг бүхий өөр нэршилтэй орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох орон тоо хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасан.  Гэтэл одоо нэрийг нь өөрчилсөн орлогчийн статустай албан тушаалтнууд томилж хууль зөрчиж байна.

Удирдлагын бүтэц нь данхайчихсан, хуримтлагдсан өр авлагатай, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлье гэхээр мөнгө байхгүй гэдэг хэрнээ эрчим хүчний салбарт гурван тэрбумын төсөвтэй орон тоо нэмж байгаа нь буруу. “Эрчис Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчсөн. Тухайн компанийг анх байгуулахдаа төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, засаглал бүтээмж чанарыг сайжруулах зорилготой байгуулж байгаа гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдлыг ажиглахад тийм биш байна. Эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төрийн өмчит компаниудын засаглалын асуудал, реформ энэ бүгдтэй уялдахгүй байна гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...