Хархорум хотын тал хувь нь ногоон байгууламжтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа.

Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн каластер, 4800 га-д тээвэр логистикийнн нэгдсэн төв, 2450 га-д Өгийнуурын аялал жуулчлалын бүсийг байгуулахаар төлөвлөж байна.

Хархорум хотыг байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус хотын байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Хархорум хотын тал хувийг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг шийдэхээр эхний ээлжид төлөвлөж байгаа бөгөөд хангайн бүсийн эдийн засгийн тулгуур хот болгох бүрэн боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид Ерөнхий сайдад танилцуулав.

Эртний нийслэл Хархорум хотын туурийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг эрчимжүүлэх, УБ-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101,7 км, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам, УБ-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг эхний ээлжид тулгамдаж буй асуудлууд байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...