Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан Глобал хотын сангаас зохион байгуулсан “Пусан хотын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт-2025” бага хуралд зочин илтгэгчээр оролцжээ. Тус арга хэмжээ нь Пусан хотын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн цагаачлал, визний бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд хотын захиргааны холбогдох албан тушаалтнууд, Олон улсын байгууллагууд, гадаад улсын ДТГ-ууд зэрэг нийт 40 гаруй албан хаагч, төлөөлөгч оролцсон байна.
Консул Ц.Жадамбаа Пусан хотод оршин сууж буй Монгол Улсын иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр илтгэл тавьж, дараах саналыг дэвшүүлэв. Үүнд:
1. Их, дээд сургууль, хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнуудад хуулийн хүрээнд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх;
2. Хоёр хэлтэй боловсролын орчныг бүрдүүлж, Монгол хүүхдүүдэд эх хэлний болон Солонгос хэлний сургалтыг зохион байгуулах;
3. Гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүдийг нь урилгаар хамт амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
4. БНСУ-д эмчилгээ хийлгэх зорилгоор зорчих иргэд болон асран хамгаалагчдыг богино хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх;
5. Кимхэ Олон улсын нисэх буудлаар ирж буй иргэдийг хил дээрээс буцаах асуудлыг судлан, шийдвэрлэх шаардлагатайг онцлов.
Мөн тэрээр Монгол Улс, БНСУ хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж буйг онцолж, боловсрол, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг тэмдэглэн хэлэв. Бага хурлын үеэр Пусан хотын захиргаа нь хүн амын бууралтад нөлөөлөх бодлогын хүрээнд “Бүс нутгийн визний туршилтын төсөл”-д хамрагдаж, ирэх хоёр жилийн хугацаанд орон нутгийн их сургуулиудад 1000 гадаад оюутныг элсүүлэн суралцуулах зорилт тавиад буйгаа танилцууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...