Г.Тэмүүлэн: Монгол Улс хоёр төсөвтэй болох аюул нүүрлэлээ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  Төсвийн тогтвортой байдал алдагдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “2024 оны Төсвийн тодотголыг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан нь төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна. Иймд гадаад өр зээл, бондын сөрөг үр дагаврыг дутуу үнэлж алдаатай шийдвэр гаргахаас УИХ сэргийлж, тус хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах шаардлагатай байна.

Тиймээс хувь гишүүнийхээ зүгээс хүсэлт гаргасан байгаа. Монгол Улс одоог хүртэл нэгдсэн нэг төсөвтэй байсан бол одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар хоёр төсөвтэй болох эрсдэл үүсээд байна. Монгол Улсын төсөв, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах хууль болсон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж тус хуулийн үндсэн суурь зарчим, агуулгыг нь алдагдуулж, хяналт тавих, хязгаарлах боломжийг хааж байна. Тодруулбал тус хуульд Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл хэмээх шинэ тодорхойлолтыг оруулан улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналт тавих боломжгүй болгож байна.

Тухайлбал, төсвийн зардал ирэх гурван жилд хамгийн доод талдаа 11.6 их наядаар нэмэгдэж, тэр хэмжээгээр Засгийн газрын өрийн хэмжээ тэлэн, улмаар гадаад өр, зээлийн бондын эргэн төлөлтийн дарамт улсын төсөвт  эрсдэл учруулахаар байна. Төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, иргэдийн оролцоог бий болгох үүднээс 2023 онд УИХ-аар батлуулсан зохицуулалтуудыг сууриар нь өөрчилж төсвийн ил тод байдал, иргэдийн төсвийн төсөлтэй танилцах, мэдээлжих эрхүүдийг хязгаарлана. 2023 он батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн төслийг Засгийн газар жил бүрийн есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих байсныг өөрчлөн, улмаар аравдугаар сар хүртэлх хугацаанд олон нийт болон УИХ ирэх оныхоо төсөвтэй бүрэн танилцах байсныг өөрчилж, татвар төлөгчдийн төсөвтэй танилцах эрхийг хааж, хугацаагаар шахах зохицуулалтуудыг хийсэн байна.

Үүний сөрөг үр дагавар нь

  • Монгол Улсын нэгдсэн төсөв, нэгдсэн төсвийн алдагдал гэх ойлголт байхгүй болно.
  • Засгийн газрын өрийн хэмжээ болон эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэнэ.
  • Төсвийн хэт тэлэлт бий болж, өрийн дарамт үүсэх бөгөөд улмаар төлбөрийн тэнцлийн хүндрэл бий болж, төгрөгийн ханшийн сулралт, инфляци нэмэгдэх эрсдлүүд үүснэ.

Түүнчлэн урт, дунд хугацаанд дефолт буюу улс дампуурах эрсдэл үүснэ. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан дүгнэлт. Иймд тус хуулийн хулгайг УИХ буцаах байх гэж найдаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...