П.Сайнзориг: Орон нутгийн машин хотод хоёроос дээш хонох бол өдөрт 5000 төгрөгийн хураамж төлнө

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Хөдөөнөөс хот руу хувийн унаагаар орж ирж байгаа иргэд товчоогоор орж ирэхдээ 1000 төгрөг төлдөг. НИТХ-аас 48 цаг дотор орон нутгийн иргэд хот руу ороод гарахад 1000 төгрөгийн хураамжийг хэвээр үлдээсэн. Харин 48-аас дээш цаг Улаанбаатарт байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөг төлнө. Мах, сүү борлуулах орон нутгийн иргэдэд ямар нэгэн дарамт учрахгүй. Угаасаа л шөнөдөө орж ирээд үүрээр бөөний төвүүдэд мах, сүүгээ зараад иргээд нутаг буцаж байгаа болохоор.

Орон нутгийн зам ашигласны төлбөрийн хувьд зарим аймаг өөр, өөрөөр тогтоосон байдаг. Ховд, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг дөрвөн аймаг өөрийн орон нутгийн иргэдээс зам ашигласны төлбөрийг багаар авч байхад, бусад аймаг, Улаанбаатарын иргэдээс арай өндөр авдаг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр Улаанбаатарын замд зарцуулж байгаа төсвийг хамгаалахгүй бол болохгүй. Зам ашиглахад 77 тэрбум төгрөг цугларч байгаа. Энэ мөнгөөр замын нөхөөс л хийж, бусад зардлын тухайд хаана ч хүрэлцэхгүй дуусдаг.

Энэ хэвээр үргэлжилбэл Улаанбаатарын 1350 км бүхий нэг их наяд 500 тэрбум төгрөгийн үнэлгээтэй зам 10 жилийн дараа үнэлгээ нь буурч 420 тэрбум төгрөг хүрэх эрсдэлтэй. Тиймээс байгаа замаа арчилж, заавал эвдлэхгүйгээр их зардал гаргахгүйгээр засварлах боломжтой” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...