Дөрвөн хүүхэд аймшигт ширэнгэд хэрхэн 40 хоног амь зууж, амьд үлдэж чадсан бэ? хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 06 сарын 16 12:18 Колумбийн ширэнгэн ойд осолдсон онгоцны ослоос 11 сартайгаас 13 насны дөрвөн хүүхэд амьд үлдэж тэр бүү хэл аюулаар дүүрэн ширэнгэн ойд 40 хоног амьдарсны дараа аврагдсан түүхийг дэлхий нийт гайхамшиг гэж шагширч байна. Тэгвэл бяцхан хүүхдүүд 40 хоног ширэнгэн ойд хэрхэн амь зууж, яаж амьд үлдэж чадсан бэ? Хүүхдүүд Хуйтото гэх нутгийн уугуул иргэдийн үр хойчис байсан бөгөөд хуйтоточууд багаасаа ан агнуур, загасчлах зэрэг ажилд суралцдаг нь тэднийг амьд гарахад хамгийн их нөлөөлсөн бололтой. Тэдний өвөө Фиденсио Валенсиагийн хэлснээр хамгийн том хүүхдүүд болох Лесли, Солейни нар ширэнгэн ойг сайн мэддэг байжээ. Осолдсоны дараа Лэсли дүү нараа охин дүүгээ онгоцноос гаргаж, онгоцноос олдсон ууттай юка (маниок) гурил болон брезент, хөнжил, тор, гар чийдэнг авч ослын газраас хөдөлжээ. Түүний ээж ослын үеэр амиа алдсан ба нас барахныхаа өмнө дүү нараа аваад эндээс холдож тусламж дуудахыг охиндоо зөвлөсөн гэнэ. Лесли 11 сартай Кристин болон 9 настай Солейни, дөнгөж 4 настай Тиен Раноку нарыг асарч амьд үлдээж чадсан гавьяатай нэгэн. Тэд брезентээр жижиг майхан хийсэн ба модны навчаар сүлжиж хоргодох байр ч барьжээ. Тэд ихэнхдээ голын ойролцоо байдаг бөгөөд Лесли ус дүүргэж зөөх зориулалтаар жижиг ундааны сав авч явдаг байсан гэнэ. Лесли хүнсний үр, жимсийг хэрхэн олохыг мэддэг байсан бөгөөд хэрэв ийм мэдлэггүй бол танихгүй ургамлаар дүүрсэн ойд үхэлд хүргэж болзошгүй жимс, ургамал үй олон билээ. Одоо Колумбын нийслэл Богота хотын цэргийн эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүд махчин амьтдаас өөрсдийгөө хамгаалахын тулд заримдаа модны хонгил дотор хоргодож байсан гэжээ. Хүүхдүүд гурил дууссаны дараа нь үр, жимс идэж өөл залгажээ. .Ширэнгэд “avichure” хэмээх жимс байдаг”, сүүний мод гэгддэг уг модны жимс нь элсэн чихэрээр баялаг бөгөөд үрийг нь бохь шиг зажилж болдог аж. Эрлийн багийн гишүүн, уугуул иргэдийн нэг Хенри Герреро хэлэхдээ, хүүхдүүд мөн тосоор баялаг, авокадотой төстэй амттай, “милпесос” гэгддэг Бакаба далдуу модны жимс иддэг байсан бололтой . Бага хоёр хүүхдийн нэг нь аврагчид олоход амандаа уг модны жимсний үрийг хүлхэж байсан байна. Хүүхдүүдийг эрэн хайх үеэр тасралтгүй ширүүн бороотой, цаг агаар сайнгүй байсан нь тэднийг олоход хүндрэл үүсгэж байжээ. Хүүхдүүдийг олохын тулд 70 орчим уугуул иргэн болон Колумбын армийн 100 гаруй гишүүн хамтран хайсан юм. Мөн эрэлч нохой Вилсон хүүхдүүдийн ул мөрийг олоход их тус нэмэр болжээ. Хүүхдүүд тухайн бүс нутгийн хамгийн том моднуудтай, маш харанхуй, маш өтгөн ширэнгэн ойд 40 хоногийг өнгөрөөсөн бөгөөд хоол унднаас гадна махчин амьтдаас сэргийлэх, хүчтэй аадар бороог тэсвэрлэх зэрэг олон хүнд шалгуурыг давсан юм. өмнөх нийтлэлЖүжигчин Аль Пачино 83 насандаа дахин аав болж бяцхан хүүгээ өлгийдлөөДараагийн нийтлэлТЕНДЕРИЙН УРИЛГА Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно Холбоотой мэдээбусад мэдээ Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн 2025 оны 04 сарын 17 21:32 НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын... Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ 2025 оны 04 сарын 16 12:19 Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн... Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ 2025 оны 04 сарын 15 16:00 Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан... Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв 2025 оны 04 сарын 15 15:50 Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...