Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон сууцжуулалтын яам, “Мэгүүн” медиатай хамтран зохион байгуулж буй “Зөөлөн хот” фестивальд оролцохоор “Зөөлөн хот” номын зохиогч, Швед улсын архитектор Дэвид Сим Улаанбаатар хотноо ирээд байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “20 минутын хот” Үндэсний хороонд зочилж, Ажлын албаны дарга Ц.Оюундарь, Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Батболд тэргүүтэй ажлын албаны алба хаагчид болон “20 минутын хот” хөгжлийн төвийн хамт олонтой уулзлаа.

Уулзалтын үеэр Үндэсний хороо болон хөгжлийн төвийн алба хаагчид хот төлөвлөлтийг хүнд ээлтэй, илүү зөөлөн хот болгон төлөвлөх талаар өөрсдийн санал бодлыг солилцож, Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдэд хүнд ээлтэй хотын концепцыг хэрхэн тусгах талаар ярилцсан байна. Дэлхий даяар хотуудын суурьшил, нягтрал улам нэмэгдэж, орон сууцны төлөвлөлтөөс үүдэлтэй иргэний орон зай хумигдаж буй энэ үед хувийн орон зай болон бусадтай зохицохыг хослуулах шаардлагыг хэрхэн төлөвлөх талаар цогц шийдэл дэвшүүлсэн “Зөөлөн хот” номыг тэрбээр бичжээ.

Номыг монгол хэлнээ бүс нутаг төлөвлөгч П.Мөнгөнчимэг орчуулсан ба зохиогчийг нь ийнхүү эх орондоо урьж, энэ сарын 19-нд СТӨ-нд болох уг номын нэрээр нэрлэгдсэн фестивалыг зохион байгуулах гэж байна. Тус фестивальд хүндэт зочин Дэвид Сим өөрийн хот төлөвлөлтийн туршлага, хүнд ээлтэй төлөвлөлтийг бага зардлаар хийх шийдэл зэргийг багтаасан мастер класс лекцээ толилуулах юм. Фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “20 минутын хот” Үндэсний хорооны албан ёсны цахим хуудас, Хот төлөвлөлт, барилга, орон сууцжуулалтын цахим хуудас болон Soft city festival фейсбүүк хуудаснаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...