Дөрвөн хүүхэд аймшигт ширэнгэд хэрхэн 40 хоног амь зууж, амьд үлдэж чадсан бэ?

Колумбийн ширэнгэн ойд осолдсон  онгоцны ослоос 11 сартайгаас 13 насны дөрвөн  хүүхэд амьд үлдэж тэр  бүү хэл аюулаар дүүрэн ширэнгэн ойд 40 хоног амьдарсны дараа аврагдсан түүхийг дэлхий нийт гайхамшиг гэж шагширч байна. Тэгвэл бяцхан хүүхдүүд 40 хоног ширэнгэн ойд хэрхэн амь зууж, яаж амьд үлдэж чадсан  бэ?
Хүүхдүүд Хуйтото гэх нутгийн уугуул иргэдийн үр хойчис байсан  бөгөөд хуйтоточууд багаасаа ан агнуур, загасчлах зэрэг ажилд суралцдаг нь тэднийг амьд гарахад хамгийн их нөлөөлсөн бололтой. Тэдний өвөө Фиденсио Валенсиагийн хэлснээр  хамгийн том хүүхдүүд болох Лесли, Солейни нар ширэнгэн ойг сайн мэддэг байжээ.
Осолдсоны дараа Лэсли дүү нараа охин дүүгээ онгоцноос гаргаж,  онгоцноос олдсон ууттай юка (маниок) гурил болон брезент, хөнжил, тор, гар чийдэнг авч ослын газраас хөдөлжээ. Түүний ээж ослын үеэр  амиа алдсан  ба нас барахныхаа өмнө дүү нараа аваад эндээс холдож тусламж дуудахыг охиндоо зөвлөсөн гэнэ. Лесли 11 сартай Кристин болон 9 настай Солейни, дөнгөж 4 настай Тиен Раноку нарыг асарч амьд үлдээж чадсан гавьяатай нэгэн.

Тэд брезентээр жижиг майхан хийсэн ба модны навчаар  сүлжиж хоргодох байр ч барьжээ.  Тэд ихэнхдээ голын ойролцоо байдаг бөгөөд Лесли ус дүүргэж зөөх зориулалтаар жижиг ундааны сав авч явдаг байсан гэнэ.
Лесли хүнсний үр, жимсийг хэрхэн олохыг мэддэг байсан бөгөөд хэрэв ийм мэдлэггүй бол танихгүй ургамлаар дүүрсэн ойд үхэлд хүргэж болзошгүй жимс, ургамал үй олон билээ.  Одоо Колумбын нийслэл Богота хотын цэргийн эмнэлэгт хэвтэж буй  хүүхдүүд махчин амьтдаас өөрсдийгөө хамгаалахын тулд заримдаа модны хонгил дотор хоргодож байсан гэжээ.
Хүүхдүүд гурил дууссаны дараа нь үр, жимс идэж өөл залгажээ. .Ширэнгэд “avichure” хэмээх жимс байдаг”, сүүний мод гэгддэг уг модны жимс нь элсэн чихэрээр баялаг бөгөөд үрийг нь бохь шиг зажилж болдог аж. Эрлийн багийн гишүүн,  уугуул иргэдийн нэг Хенри Герреро хэлэхдээ, хүүхдүүд мөн тосоор баялаг, авокадотой төстэй амттай, “милпесос” гэгддэг Бакаба далдуу модны жимс иддэг байсан бололтой . Бага хоёр хүүхдийн нэг нь аврагчид олоход амандаа уг модны жимсний үрийг хүлхэж байсан байна. 
 Хүүхдүүдийг  эрэн  хайх үеэр тасралтгүй ширүүн бороотой, цаг  агаар  сайнгүй байсан  нь  тэднийг олоход хүндрэл  үүсгэж байжээ.  Хүүхдүүдийг олохын тулд  70 орчим уугуул иргэн болон  Колумбын армийн 100 гаруй гишүүн хамтран хайсан юм. Мөн эрэлч нохой Вилсон хүүхдүүдийн ул мөрийг олоход их тус нэмэр болжээ. 
Хүүхдүүд тухайн бүс нутгийн хамгийн том моднуудтай, маш харанхуй, маш өтгөн ширэнгэн ойд 40 хоногийг өнгөрөөсөн бөгөөд хоол унднаас гадна махчин амьтдаас сэргийлэх, хүчтэй аадар бороог тэсвэрлэх зэрэг  олон хүнд шалгуурыг давсан  юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...