УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоор тохиролцжээ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох санал Засгийн газраас орж ирсэн. Үүнийг сонгогчдын тоо өссөн, гишүүдийн төлөөлөх чавдар суларсан гэх тайлбар дагалдсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болоод бусад асуудлаар сонгогчидтойгоо уулзалт хийв. Товчхондоо бол гишүүд чихнээсээ цус гартал шүүмжлэл сонсож, загнуулж, амьжиргаа асар доройтсон тухай зэм хүртэцгээжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зорилгоос илүүтэй өнөөдрийн үмх махаа авч дийлэхгүй байгаа тухай яриа давамгайлсан байна.

Одоогийн 76 гишүүн цөөдөөгүй гэсэн хандлага олон нийтийн дунд хүчтэй байгаа тул улстөрчид аргаа өөрчилж, 152 бол эцсийн тоо биш, үүнийг бууруулж болно гэх зэргээр эргэж бусгасан зальжин тоглолт хийж явна. УИХ-ын дарга Г.Занданшатараас авахуулаад гишүүдийн тоог заавал 152 болгохгүй, дундын хувилбар гаргаж ирье гэх мэтээр ярьж яваа ажээ. Нэг тоо гаргаж ирж цахим орчинд баахан бужигнуулаад эргээд буулт хийж байгаа мэтээр өөрсдийнхөө жинхэнэ төлөвлөгөө рүү хөтөлдөг улс төр сүүлийн жилүүдэд олон зүйл дээр туршигдаж байгаа.

Эрх мэдэлтнүүдийнэ дээгүүрээ нууцхан ярьж тохирсон тоо бол УИХ-ыг 108 гишүүнтэй болгох хувилбар. Энэ тоо шинэ тооцоолол биш. Одоогоос арваад жилийн өмнө “Фортуна” Н.Батбаяр нарын санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санаа анх туссан байдаг. Тэгэхээр энэ тоог дэмжигчид одоогийн эрх баригчдаас гадна АН дотор байгаа гэсэн үг. МАНАН гэх бүлэглэл ид хүчтэй байхад яригдсан тоо одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр амилах өдөр ойртжээ. 152 байсныг 108 болгож буурууллаа гэж попрохоо улстөрчид аль хэдийнэ тооцчихсон.

Гэхдээ улстөрчид 108 гишүүний хэдийг жагсаалтаар, хэдийг нь мажоритар тогтолцоогоор сонгох дээр тохиролцож чадаагүй байгаа. МАН-ын зүтгүүлж буй 50:50 байх уу, АН-ын дэвшүүлсэн 60:40 гэсэн хувилбараар батлах уу гэдэг дээр л одоо гол  маргаан өрнөж буй. Хөшигний ард гар барилцчихвал УИХ-ын танхим дотор Үндсэн хуулийг өөрчлөх юухан байх вэ дээ. Тэгээд ч цар тахал, үнийн өсөлтөд тамираа тасартал балбуулсан монголчуудын дийлэнх олонхид Үндсэн хуулийн өөрчлөлт биш, маргаашийн хоол л чухал байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...