“Секс” номонд багтсан Мадоннагийн нүцгэн зургуудыг дуудлага худалдаагаар зарна

1992 онд Мадонна “Секс” ширээний номоо хэвлэж маш их шуугиан тарьж байсан. Уг номд Мадоннагийн нүцгэн, эрээ цээргүй ч гэж болох гэрэл зургууд багтсан бөгөөд тухайн  зургуудыг өнгөрсөн 10-р сард “Секс” сэтгүүлд хэвлэж дахин шуугиан тарьсан. Тэгвэл уг  номын 40 гаруй гэрэл зургийг тусгай дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Гэрэл зураг  тус  бүрийг дуудлага худалдаанд оруулах  бөгөөд зургууд Мадонна болон загварын гэрэл зурагчин Стивен Мейсел нарын гарын үсэгтэй байх юм байна. Зургийн үнэ нь доод тал нь 50,000 ам.доллараас 300,000 ам.доллар хүртэл байх ба орлогын зарим хэсгийг Мадоннагийн зүүн өмнөд Африкийн өнчин болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан “Малави өсгөх” ашгийн бус байгууллагад зориулах  ажээ.

Поп од Мадонна уг номоо 1990-ээд оны эхээр гаргасан тав дахь цомог болох “Эротика”-тай цуг гаргаж байв.  “Секс” номонд Мадонна болон Мадоннагийн тухайн үеийн найз залуу, реппер Ванилла Айс, супермодель Наоми Кэмпбелл зэрэг  алдартнуудын нүцгэн болон бэлгийн үйлдлийг дуурайсан зургууд багтсан юм.
Ватикан тухайн үед энэ номыг бойкотлож Ирланд, Япон зэрэг орнуудад  худалдахыг хориглосон ч “Секс” 1.5 сая гаруй хувь зарагдаж хит болж байжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...