БНАСАУ цацраг идэвхит цунами үүсгэх усан доорх онгоц бүтээсэн нь үнэн үү?

БНАСАУ “цацраг идэвхит цунами” үүсгэх боломжтой усан доорх нисгэгчгүй онгоцыг туршсан гэж мэдэгдсэн. “Нууц зэвсгийг” мягмар гарагт Өмнөд Хамгёнг мужийн ойролцоох усанд тавьсан гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA мэдээлэв.
Цунами буюу солонгос хэлээр “Haeil” гэж нэрлэсэн энэ онгоц нь “хэт хэмжээний” цацраг идэвхт долгион үүсгэн дайсны хөлөг онгоц, боомт руу довтлох зориулалттай.
Усан доорх цөмийн довтолгооны энэ нисгэгчгүй онгоцыг ямар ч эрэг, боомтод байрлуулах эсвэл газрын гадаргын хөлөг онгоцоор чирэх боломжтой.
Нисгэгчгүй онгоц 80-150 метрийн гүнд 59 цаг гаруй аялж, зүүн эргийн ойролцоо дэлбэрсэн гэх  мэдээллийг KCNA өгсөн юм.  Өөрөөр хэлбэл цацраг идэвхт далайн давалгаа, цөмийн цунами үүсгэж, АНУ-ын эрэг орчмын хотуудыг сүйрүүлэх чадвартай гэсэн мэдээлэл өгсөн. 

Гэвч шинжээчид шинэ зэвсгийн хүчин чадлын талаарх Хойд Солонгосын мэдэгдэлд итгэлгүй байна.
Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли Пхеньяны хамгийн сүүлийн мэдэгдлийг “эргэлзсэн байдалтай хүлээж авах ёстой” гээд энэ нь Кимийн дэглэмд цөмийн зэвсгийн дайралт хийх маш олон арга хэрэгсэл байдгийг харуулахыг зорьсон нь тодорхой гэж үзэж буйгаа мэдэгдэв. 
 Олон улсын энх тайвны төлөө Карнеги сангийн цөмийн зэвсгийн мэргэжилтэн Анкит Панда “Хойд Солонгосын асуудлыг нухацтай авч үзэх ёстой ч энэ удаагийнх нь хууран мэхлэх/сэтгэлзүйн ажиллагаа байхыг үгүйсгэхгүй” гэжээ. 
Өнгөрсөн лхагва гарагт АНУ, Өмнөд Солонгос сүүлийн таван жилийн хамгийн том хамтарсан хээрийн сургуулилтаа дуусгаснаар Солонгосын хойгийн байдал хурцадмал шинжтэй болсон. Шинэ зэвсгийн талаар  мэдээлэл АНУ болон Өмнөд Солонгост анхааруулга өгөх зорилготой байж магадгүй гэж үзэж  буй талууд ч  байна. 
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол “Хойд Солонгос бодлогогүй өдөөн хатгалганыхаа төлөөсийг төлөх болно” гэж баасан гарагт мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...