Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

БНХАУ-ын баруун өмнөдөд Гуйжоу хэмээх муж бий. Үзэсгэлэнт байгаль, чийглэг дулаан уур амьсгал, олон үндэстэн, ястны соёлоороо хүмүүст танигджээ. Энэ бүс нутгийг “Уулын ордон” гэж нэрлэх тохиолдол ч бий ажээ. Шовгор уулстай, уул бүхэн нь ногоон модон хүрэмтэй. Энэ нутаг бол нэг өдөрт 4 улирлыг нэг дор үзүүлдэг онцгой цаг агаартай гэж хятад даяар хэлэлцдэг юм байна. Өглөө эртэд сэрүүн, өдөр нь халуун, оройдоо борооших нь элбэг учраас ийн хэлэлцэх болжээ. Далайн түвшнээс 1000-2900 метр өргөгдсөн, товчхондоо бол уулын бүсэд багтдаг газар зүйн онцлогтой. Гуйжоу муж нь Хятадын тэгш тал газаргүй цорын ганц муж бөгөөд энд дэлхийн хамгийн өндөр Бэйпанжян гүүрээс гадна олон улсад өндрөөрөө тэргүүлдэг 100 гүүрийн бараг тал нь байдаг. Монголчуудын сайн мэдэх Сычуан мужтай хил залгаа оршдог. Энэ мужийн бас нэг нэрийн хуудас нь жантай (Амттай, чанартай гэсэн утга) архи. Дэлхийд алдартай Moutai архины үйлдвэр энэ мужид байдаг. Үүнээс гадна Ши нэрт архи, яст мэлхийн хэлөэртэй агуйд дардаг архины брэнд нь Хятад даяар нэн алдартай. Уулын бүсэд орших Гуйжоу мужийн Шишү нэрт голын ус, үржил шимт хөрсөнд ургасан будаа, буудайгаар исгэсэн жантай энгийн архийг хамгийн багадаа 1-3, дээд зэрэглэлийнхийг 5-30 хүртэл жил вааранд дардаг учир хүний биед хор нөлөөгүй, шартуулдаггүй юм байна. Хэр удаан хадгалснаас шалтгаалж үнэлгээ  өгсөнө. Барууны орнуудад Kweichow Moutai нэрээр танигдсан бөгөөд 53 градусын хатуулагтай. Гуйжоу муж, нийслэл Гуйян хотыг БНХАУ-ын жантай архины үйлдвэрлэлийн өлгий нутаг хэмээн үздэг ажээ. 

Дэлхийд алдар нь түгсэн Moutai брэндийг өмнөд хөршийн төрийн ёслол болоод бизнесийн уулзалтад албан ёсоор хэрэглэдэг юм байна. БНХАУ 1.4 тэрбумхүн амтай хэрнээ архины хэрэглээ, сурталчилгааг хуулиар хязгаарладаггүй ажээ. Урлаг, соёлын нэртэй одууд архийг чөлөөтэй сурталчилдаг. Архины соёл нь хэдэн мянган жилээр хэмжигддэг тул чанарын хувьд ч, хэрэглээний хувьд ч өндөр төвшинд хүрсэн гэж хэлж болох байх. Ялангуяа Гуйжоу мужийнхан архийг согтууруулах ундаа гэхээсээ илүүтэй “Шингэн алт” хэмээн нэрлэдэг юм билээ. Үйлдвэрлэл нь мужийнхаа эдийн засагт том нөлөөтэй, хэрэглээ нь улсдаа соёл болон тогтсон учир энэ нутгийн нэрийн хуудас нь жантай архи болохоос ч аргагүй.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол хэл бичгийн шалгалтад 85 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Энэ удаагийн Монгол хэл бичгийн ЭШ-д 10, 11 дүгээр...

Хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдлөө...

Онлайн худалдаагаар залилуулсан иргэдийн тоо нэмэгдсээр байна‼️

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд...

Иргэдийн 58 хувь нь тоон гарын үсэгтэй ч 3.2 хувь нь түүнийгээ ашигладаг

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 58 хувь нь тоон...