Тодруулбал шалгалтад 12-р ангийн 39164, 11-р ангийн 30824, 10-р ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
Ачаалал эрс ихэссэн тул шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
МХБШ-ын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хүртэлх хоногийн дотор нийтэд зарлана.
Олон улсын шалгалтын дүн, оноо дүйцүүлэхдээ гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ зэрэг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.
Одоогийн байдлаар 300 гаруй шалгуулагч дүйцүүлэх хүсэлт ирүүлснээс 200 гаруй шалгуулагчийн дүн оноо дүйцэгдээд байна. Шалгуулагчдын ихэнхи нь IELTS, SAT шалгалтын дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт илгээжээ.
ЖИЧ: ЭШ-ын холбоотой асуудлаар БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох ба шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаар луу регистрийн дугаарын 8 оронтой тоогоо илгээн авах боломжтой ажээ.