Хятад дууны “Торгон эгшиг” уралдааны ялагчид тодорлоо

Хятад орныг таних мэдэх соёлын өдрүүд үргэлжилсээр байна. Уг соёлын өдрүүдийн хүрээнд “Торгон эгшиг” хятад дууг хэн сайн дуулах вэ уралдаан зохион байгуулж, өнөөдөр ялагчид нь тодорлоо.  Энэ жилийн “Торгон эгшиг” уралдааны шүүгчээр МУГЗ Т.Сэр-Од, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, ӨМӨЗО-ны урлагийн зүтгэлтэн н.Улаансарнай,  ӨМӨЗО-ны дуучин Б.Сүмэнхуар, Хятад судлаач, доктор Х.Баатархүү нар ажиллав.  Уралдаанд нийт  108 дуучин оролцсон ба эхний шатнаас шалгарсан шилдэг 12 оролцогч энэ өдөр өөрсдийн сонгосон хятад дуугаа дууллаа. Ингээд шүүгчдийн оноогоор Эрдэнэт хотоос оролцсон, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан  Б. Нямдэлгэр түрүүлж цом 20.000 юаны эзэн боллоо. Залуу дуучин Б.Нямдэлгэр нь  UBS телевизээс зохион байгуулдаг “MYVOICE” шоуны оролцогч бөгөөд шувтаргын шатанд шалгараад байгаа юм байна.

Тусгай байранд

  • С. Гүнжилхам
  • Б.Төрмөнх 
  • М.Мөнх-Эрдэнэ нар шалгарч тус бүр баярын бичиг 3000 юань.

4-р байранд 

  • Б.Минжин
  • С.Тэлмэн
  • А.Мичидмаа
  • О.Цэнгэлбаяр нар шалгарч тус бүр баярын бичиг, 2000 юань

3-р байранд 

  • Н.Ганчимэг
  • Ц.Лхамжав 
  • Г. Доржханд нар шалгарч тус бүр баярын бичиг 5000 юань

2-р байранд

  • Б.Амаржаргал
  • Ц.Чүнчигноров нар шалгарч тус бүр баярын бичиг 10.000 юаниар тус, тус шагнууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...