Монголд цагаан будааны сорт нутагшуулах туршилтын тариалан амжилттай болжээ

Ховд аймгийн Булган суманд “Жи Ай Эм И Икс” ХХК туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалжээ. Тус компанийн захирал Ж.Ганхуяг өнгөрсөн 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийж эхэлжээ. БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн  Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалтаа эхлүүлсэн нь өндөр үр дүнтэй ургасан байна.

Энэхүү туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тн цагаан будаа хурааж авах тооцоо гарсан бөгөөд энэ нь БНСУ-ын тариалангийн талбайн дундаж ургацтай тэнцэж буйг “КОПИА Монгол” төвийн захирал, цагаан будааны мэргэжилтэн У Мён Гюү онцоллоо. Тэрбээр “Солонгосын хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг туршиж үзсэний эцэст Монголд тохирох  тутаргыг үр дүнтэй ургуулж чадлаа. Цагаан будааны тариалалтыг баталгаажуулснаар кластерийн системээр хөгжүүлэх боломжтой” хэмээн туршилтын тариалалтыг дүгнэлээ.

Ж.Ганхуяг “Тутаргын тарилалтыг дагаад нуур цөөрөм, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах нь эрс тэрс, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Монголд тохирсон цагаан будааны сортыг тариаланд нэвтрүүлснээр 68 мянган тонн цагаан будаа буюу 50 орчим сая долларын импортын хамаарлаас гарч, 5-8 мянган ажлын байр шинээр бий болж, хөдөөгийн хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг болно. Эцсийн дүнд нь монгол хүн баталгаатай, шинэ ургацын цагаан будаа идэх боломж бүрдэнэ” гэдгийг тодотгов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...