“Жонсон энд Жонсон”-ы цацлаганаас болж хорт хавдартай болсон гэх бүсгүй шүүх дээр яллаа

АНУ-ын Калифорни мужийн шүүх энэ сарын 13-нд Жонсон энд Жонсон компанийн хүүхдийн  тальк буюу цацлагын найрлага дахь асбестос гэх бодисоос болж холбогч эдийн хорт хавдартай болсон гэх бүсгүйн гомдлыг шүүсэн. Хэдийгээр “Жонсон энд Жонсон”-ынхон цацлаганы найрлаганд асбестос байхгүй, хорт хавдар үүсгэхгүй гэдгийг  баталсан олон нотолгоог үзүүлсэн ч шүүхээс тус компаниас 29 сая доллар гаргуулж бүсгүйд өгөхөөр шийдсэн байна. Энэ талаар тус компанийнхан ” Бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Гэхдээ шүүхийн шийдвэр бол манай бараа бүтээгдэхүүний талаарх эмнэлгийн дүгнэлт эсвэл шинжлэх ухааны үндэстэй баталгаа, холбогдох захиргааны байгууллагын дүгнэлт биш. Бид ийм шийдвэр гарахад маш их гайхсан. Яагаад  гэвэл  манай цацлагад асбестос болон хорт хавдар үүсгэх бодис агуулдаггүй” гэж мэдэгдсэн байна. Тэд сүүлийн өөрсдийнх 40  жилийн судалгаа, шинжилгээнүүд болон бие  даасан  шинжээчдийн дүгнэлтүүд цацлагыг эрүүл мэндэд хоргүй гэдгийг  баталсан  гэж мэдэгдээд байна.

Хохирогч бүсгүй 1960-аад оноос хойш  тус компанийн цацлага болон бусад бүтээгдэхүүнийг хэрэглэсэн бөгөөд 2017 онд мезотел холбогч эдийн  хорт  хавдартайгаа мэджээ. Энэ хавдар үүсэхэд асбестос гэх бодис сөргөөр нөлөөлдөг бөгөөд шүүх хоёр хоног шүүсний эцэст “Жонсон энд Жонсон”-ы цацлага болон цацлагатай ижил төрлийн бусад бүтээгдэхүүнүүд холбогч  эдийн хавдар /mesothelioma/ үүсэхэд нөлөөлдөг, энэ талаараа тус компанийнхан хэрэглэгчиддээ анхааруулаагүй гэж үзжээ. Хэдийгээр  “Жонсон энд Жонсон”-ы өнөөгийн  удирдлагууд цацлаганы найрлагад асбестос байхгүй гэж удаа дараа мэдэгдээд байгаа ч 1970-аад онд тус компанийн удирдлага зарим цацлаганы түүхий эдийн найрлагад асбестос тодорхой хэмжээгээр байж магадгүй талаар  ам алдсан  байдаг аж.

Шүүх хурлын маргаашнаас тус компанийн хувьцаа унаж эхэлсэн байна. Энэ бол “Жонсон энд Жонсон” компани шүүхийн өмнө ялагдаж нөхөн төлбөр өгч буй ганц тохиолдол  биш. Тус компанийн цацлагатай холбоотой 13 мянга гаруй гомдол санал холбогдох хуулийн  байгууллагад ирж байсан  бөгөөд өнгөрсөн онд Лос Анжелесын шүүх 21,7 сая долларыг  цацлагаас болж хавдартай болсон гэх бас нэгэн эмэгтэйд гаргуулж өгч байжээ. Мөн Миссури мужийн шүүх  цацлагаас болж өндгөвчний хорт хавдартай болсон гэх 22 эмэгтэйд 4 тэрбум долларын нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргаж байв.

Энэ мэт шүүх дээрх ялагдлуудаас болж 124 жилийн түүхтэй тус компани өнгөрсөн зунаас эхлэн хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүнээрээ илүү олонд хүрсэн имижээ өөрчилж эхэлсэн юм. Өөрөөр  хэлбэл тэд сая сая ээжүүдийнхээ итгэлийш алдсан тул цэвэрлэгээний болон байгалийн гаралтай гэх тодорхойлолтоороо хүмүүсийн илүү сонирхох болсон шинэ бүтээгдэхүүнд үйлдвэрлэхэд анхаарах болжээ.

Он гарснаас хойш  тус компанийн хувьцаа 8  хувиар унаад  байгаа юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...