ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн түр оршин суух буюу шилжилт хөдөлгөөний бүртгэлийг “ОХУ-д зорчиж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн тухай Холбооны хууль”-ийн дагуу тус улсын Дотоод хэргийн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан ерөнхий газар /ШХАХЕГ/ баталгаажуулдаг бөгөөд уг байгууллага манай ЭСЯ-ны Консулын хэлтсийг зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага бишхэмээн үзэж, Консулын хэлтсийн хийсэн бүртгэлийг баталгаажуулахаа зогсоогоод байна.

Үүнтэй холбогдуулан ЭСЯ-ны Консулын хэлтэс ОХУ-д зорчиж байгаа монгол иргэдийн түр оршин суух бүртгэлийг хийхээ зогсоосон тул ОХУ-д 7 хоногоос дээш хугацаагаар зорчиж буй иргэд тус улсад ирсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор байрлаж буй газрынхаа харьяа дүүргийн ШХАХЕГ-ын салбар буюу Төрийн үйлчилгээний “Мои документы” төвд хандаж, бүртгэлээ хийлгэнэ үү гэж манай улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны консулын хэлтэсээс мэдээллээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...