Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх хэлэлцэн шийджээ.
М нь “С” ХХК-ийн эмнэлэгт арьс гоо заслын эмчээр ажиллаж байхдаа филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй зэрэг үйлдлийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн З-д GANA V PLLA найрлагатай нүүрний дүүргэлтийн эмчилгээ буюу филлер тарилга хийхдээ судсыг гэмтээж баруун нүдний торлог бүрхүүлийн артерийн судас филлер бодисоор бөглөрч, торлог бүрхүүлийн цусан хангамжийн алдагдал, баруун нүдний хараагүйдэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.
Шүүх хуралдаанаар М-д холбогдох хэргийг хэлэлцээд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр М нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эмчилгээний гоо засал хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 жил 5 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх шийтгэл ногдуулжээ.
М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу шүүхээс тогтоосон 1 жил 5 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр гарч явбал эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялаар тооцож солих юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...