Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ. Тус театр нь 12,972 м2 талбай бүхий 3 давхар, 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг  механизм бүхий тайз болон дуу бичлэгийн студи, видео студитэй юм.

Үзэгчдийг ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр номын сан, кофе шоп, ресторан, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг тохижуулсан байна. Тус театр хөшгөө нээснээр хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжиж, урлаг, гоо зүйн боловсрол олгох, үндэсний болон дэлхийн театрын урлагийг танин мэдэх боломж бүрдэж байна.

Театрын орчимд спортын цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль, ойролцоогоор 60 га орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...