Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран “АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Төв эмнэлэгт өчигдөр болсон юм.

АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 70 төрлийн 87 ширхэг, Нүүр ам судлалын Төв эмнэлэгт 17 төрлийн 24 ширхэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэгт 23 төрлийн 30 ширхэг буюу нийт 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авч байгаа юм.

Монгол Улс 1963 онд Австри Улстай дипломат харилцаа тогтоож байв. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт олон удаагийн хөрөнгө оруулалт хийсний нэгээхэн хэсэг нь энэхүү АШУҮИС-ийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл болж байна. Төслийн санхүүжилт 7.5 сая евро юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...