Н.Алтанхуягийн нүүдэл АН-ын даргын суудал уу

Ерөнхийлөгч Х.Баттулгын  ахлах зөвлөхөөр хоёр жил шахам ажилласан  Н.Алтанхуяг өнөөдөр зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тэрээр өргөдөлдөө өнгөрсөн хугацаанд хууль бус үйлдүүдтэй тэмцэж, эх орноо хөгжлийн зөв голдиролд нь оруулах чиглэлээр хийсэн багийнхаа ажлыг тодорхой үр дүнд  хүрч байгаа гэж дүгнэжээ. Мөн ажлаа өгөх болсон нэгэн шалтгаанаа цаашид ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, нам дагасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох хойшлуулашгүй ажил байгаа учир гэж тайлбарласан байв. Тэгэхээр эндээс дүгнэхэд нэгэн цагт АН-ыг удирдаж тус намыг УИХ-д хамгийн олон суудалтай болгон ажиллаж байсан Н.Алтанхуяг одоогийн АН-ын  дарга С.Эрдэнэтэй гардан тулаан хийхээр ханцуй шамлаж байгаагаа нуусангүй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...