Дарханы авто замыг 12 дугаар сар хүртэл хаана

Олон жил хүлээлгэсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын засвар шинэчлэлтийн ажил энэ оноос эхлэх  нь  ээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барихаар Засгийн газраас төлөвлөөд бөгөөд  энэ ажлын хүрээнд уг замыг дөрөвдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдсэн  байна. АХБ-ны санхүүжилтээр Улаанбаатар-Дарханы автозамыг шинэчлэн засварлах бөгөөд дөрвөн эгнээ болгохоор төлөвлөсөн  байна.

Зам хаасан  хугацаанд хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулах юм байна.  Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг Баянчандмань-Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал 30 хувь буурах  аж. Мөн  энэ үеэр зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Дарханы босоо тэнхлэгийн зам ачаалал ихтэй, тээврийн хэрэгсэл зорчих урсгал дээр авто аваар гарах нь их байдаг.  Иймээс дөрвөн эгнээ замтай болчихвол аюулгүй байдал сайжирна. Бид олон улсын банкны санхүүжилтээр хийх учир энэ ажлыг богино хугацаанд чанартай хийх зорилт тавьж байна. Олон улсын транзит тээвэр энэ замаар явах юм” гэж хэллээ.  ийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлөх аж. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд нийт 27 объектийг чөлөөлөх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үйлчлүүлэгчдээ хүчирхийлдэг 54 настай таксины жолоочийг баривчилжээ

Японы цагдаа нар  эмэгтэйчүүдийг мансууруулж хүчирхийлдэг таксины жолооч эрийг...

Г.Батсүх: Сэлбэ дэд төв”-ийн өндөр үнийн дүнтэй тендерүүд үндэсний барилгын компаниудын оролцоог хязгаарласан

 Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд зарласан өндөр үнийн дүнтэй тендерүүд...

Трамвай” төслийн I шугамыг “Зунжин”- Сүхбаатарын талбай, II шугамыг “Буянт-Ухаа”- “Торгоны зам” цогцолбор чиглэлд барина

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжтай, байгальд ээлтэй нийтийн...

“Монгол Ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой...