Танилц, Хятадын хамгийн залуу тэрбумтан бүсгүй

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 11,6 тэрбум далларын хөрөнгөтэй, БНХАУ-ын 25 настай Чжан Зэтян (Zhang Zetian)  хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар тодорсон юм. Тэрээр БНХАУ-ын JD.com сайтын  үндэслэгч Richard Liu Qiangdong-тай 2015 онд гэрлэсэн бөгөөд  зүгээр чнэг баян  нөхрийнхөө ачаар  энэ жагсаалтад  багтчихаагүй байна. Тэрээр нөхрийнхөө компанийг гоо сайхан, загварын чиглэл рүү амжилттай хөтөлж тэдгээр салбаруудыг нь өөрөө хариуцан ажилладаг  байна. тэрээр Хятадын топ 500 баячуудыг тэргүүлдэг бөгөөд чамгүй боловсролтой нэгэн. Бүсгүй Хятадын  “Tsinghua” их сургууль болон АНУ-ын “Barnard”-ийн их сургуулийг тус тус дүүргэжээ.  Түүний нөхөр өөрөөс нь 19 насаар  ах  бөгөөд гурван жил үерхсэн хом 2015 онд гэрлэж 2016  онд охинтой болсон байна.

Тэрээр хамгийн анх 2019 онд нийгмийн сүлжээнд гартаа цай барьсан зургаа нийтлэсэн нь хятад даяар түүнийг алдартай болгосон бөгөөд  “sister milk tea” буюу “сүүтэй цайны охин” гэж нэрлүүлж байсан ч  одоо бол маш алдартай бизнесс эмэгтэй, хөрөнгө оруулагч гэдгээрээ олонд танигджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...