НӨАТ-ын сугалаанаас таван сая төгрөгийн 27 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдлаа.

Нийт 23 сая 905 мянга 820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

•50 мянган төгрөгийн азтан – 21 мянга 356

•100 мянган төгрөгийн азтан – 2202

•Нэг сая төгрөгийн азтан 185

•5 сая төгрөгийн азтан 27

•10 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...