БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол

2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг хураангуй хэлбэрээр нийтэллээ.

1. Иргэншил

Ø       Монгол улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

Ø       БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.

2. Нас

Ø        2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1979.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Ø        Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол

Ø        Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

Ø       Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2019 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

Ø       БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

Ø       БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

Ø       2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4.   Дүн

 Ø   Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

–  4.0 бол 3.49

–  4.3 бол 3.75

–  4.5 бол 3.91

–  5.0 бол 4.34

–  100 хувиар тооцдог бол 90% дээш байх

 Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

 Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй , TOEIC 890 оноо, TOEFL 100 оноотой байх

Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

Анкет

Заавар (СолонгосАнгли)

5. Материал бүртгэл: 3.1(Баасан)-3.7(Пүрэв)

※ Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан)

08:30-17:30(Цайны цаг : 12:00-13:30)

6. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас : 7007-1020)

7. Шалгаруулах хүний тоо : 7

8. Лавлах:

ㅇ Олон улсын боловсролын хүрээлэн: [email protected]

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

ㅇ www.studyinkorea.go.kr

ㅇБНСУ-ын Элчин сайдын яам [email protected]

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...