Дулааны алдагдлаа үнэгүй хэмжүүлж, байшингаа дулаалах зөвлөгөө аваарай

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг мэргэжлийн түвшинд тодорхойлон тооцож, урин дулаан цагт байшингийнхаа дулаан алдагдлыг бодитоор багасгах боломжтой боллоо.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хороолол дахь байшинтай айлуудын дулааны алдагдлыг зориулалтын багажаар үнэ төлбөргүй хэмжиж, бодит байдлыг тодорхойлох, дулаалах талаар зөвлөмж өгөхөөр 2019 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд хүсэлт гаргасан өрх бүрт очиж хэмжилт хийхээр төлөвлөжээ.

Байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой ажээ. Үүнд:

1. 2019 оны 02 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдийн өглөө 06.00-08.00 цагуудын хооронд хэмжилт авахад бэлэн байх /дулааны алдагдлыг нар мандахаас өмнө хэмжих нь илүү бодитой гардаг/;

2. Дулаан алдагдлын хэмжилтийн дүнг үндэслэн өгсөн зөвлөмжийн дагуу байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой байх;

3. “УБЦТС” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах, хангагдах гэрээтэй байх;

4. Дулаан алдагдлаа хэмжүүлэх хүсэлтэй айл өрхүүд гэрийн хаяг, байшингийн хэмжээ /80м2-аас доош хэмжээтэй байшинтай байх/, байшингийн хана, шал, дээврийн үндсэн хийцийн мэдээлэл, утасны дугаараа http://ecc.erc.gov.mn/ цахим хуудасны “Танд санал хүсэлт” хэсгээр, эсвэл 313203, 99126465 утсаар холбогдож өгнө.

Дулаан алдагдлын хэмжилтийг зуслангийн бүс дэх айл өрхүүдэд хийхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны үндсэн чиг үүрэг, эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг http://ecc.erc.gov.mn/ цахим хуудаснаас авч болох юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...