УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын шаардсанаар огцрохгүй гэв

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах зорилготой эсэргүүцлийн хоёр дахь цуглаан өнөөдөр боллоо. Өмнөхийг бодволчамгүй олон хүн ирсэн байв. Зохион байгуулагчид 50 мянган хүн ирсэн гэж мэдэгдсэн бол хамгаалалтад ажилласан цагдаагийн байгууллагаас 20 орчим мянган хүн оролцсон гэх мэдээлэл өгсөн. Цуглааны үеэр хэв журмын ямар нэг зөрчил гараагүй гэдгийг цагдаагийн байгууллагаас онцоллоо.

Энэ удаагийн цуглаанд ардын жүжигчнээс авахуулаад аймгуудын төлөөлөл, оюутны холбоо, иргэний зарим хөдөлгөөн бүл нэмсэн байв. Цуглаан зохион байгуулагчид МАНАН бүлэглэлийг даран сөнөөнө, энэ бүлэглэлийн толгойлогч М.Энхболдыг огцруулна гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж, дуу хуураар хачирлав. Нэг дарга дийлэх үү, гурван сая монголчууд ялах уу гэдгийг харах хүртлээ тэмцлээсээ ухрахгшй гэцгээв.

Үдээс хойш цуглаан зохон байгуулсан УИХ-ын гишүүд болон төрийн бус байгууллагын зарим төлөөлөгч Төрийн ордонд нэвтэрч, УИХ-ын даргад огцрох шаардлагаа танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболдын биед халдах гэсэн ородлого гарсныг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд зогсоосон гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдэгдэв. Ийм үйлдэл гаргасан хүнийг баривчлаагүй ажээ.

Уулзалт таагүй уур амьсгал дунд үргэлжилсэн байна. УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцрохгүй гэх улигт тайлбараа давтаж, цуглаан зохион байгуулагчид түүний бичгээр гаргасан тайлбарыг сонсохыг ч хүсээгүй байна. УИх-ын гишүүн Лу.Болд үүнээс цааг гарах улс төрийн үр дагаврыг М.Энхболд бүрэн хариуцаарай хэмээн тулгав.

Цуглаан зохион байгуулагч гишүүд төв талбай дээр гэр барьж суулт хийнэ, цаашлаад өөрсдөө өлсгөлөн зарлахаар шийдсэн гэдгээ мэдэгдлээ. Харин Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах зар түгээсэн тухай эх сурвалжууд хэлсэн. Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ энэ долоо хоногт хэлэлцээд баталчихвал УИХ-ын дарга М.Энхболдыг гишүүдийн олонхоор огцруулах эрх зүйн боломж бүрдэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...