УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор огцруулах хуулийн төслийг өнөөдөртөө багтааж батална

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үдээс хойш яаралтай хуралдав. Ингэж яаралтай хуралдах болсон шалтгаан нь УИХ-ын даргыг огцруулах зорилготой цуглаан хийсэнтэй холбоотой. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн хурлаас Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг өнөөдөртөө багтааж эцэслэн батлах зөвлөмж өгчээ. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Засгийн газар, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн.

Энэхүү хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна. Хуулийн төсөл УИХ-аар батлагдвал парламент гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Сонирхолтой нь өөрт нь зориулсан, өөрийг нь огцруулахын тулд өргөн барьсан энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр мэдэгдэв. Энэ хуулийн төслийг өнөөдөртөө багтаагаад баталчихвал УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг ойрын хугацаанд нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ. Хэрэв энэ асуудал ужгирч, жагсаал цуглаан даамжирвал үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ҮАБЗ үзсэн бололтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...