Шинэ суурьшлын бүс буюу Яармагт анхны улсын сургууль барихаар болжээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын  ажлыг 2023 оны есдүгээр сард эхлүүлжээ.

ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус сургууийн өргөтгөлийн  ажилтай танилцлаа. 960 хүүхдийн хүчин чадалтай уг өргөтгөлийн ажил одоогоор хэвийн үргэлжилж байгаа ба хоёрдугаар давхарын  угсралтын ажилдаа орсон  байна. Гэхдээ барилгын төсөвт өртөг нэмэгдсэнээр сургуулийн  барилгын  гадна тохижилт, шугам сүлжээний зардал дутаж байгааг гүйцэтгэгч “Ай Ди Си” компани энэ үеэр хэллээ. Анх 11 тэрбум 800 сая төгрөгөөр төсөвлөж, энэ оны төсөвт 5.5 тэрбум  төгрөг тавьсан ч барилгын төсөвт өртөг нэмэгдсэнээр ийнхүү барилга хугацаандаа ашиглалтад ороход хүндрэл үзүүлэхээр нөхцөл байдал үүсгэжээ. ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан энэ үеэр сургуулийн өргөтгөлийн бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай байгаа нэмэлт төсвийг нэмүүлэх  чиглэлээр  дүүргийн  зүгээс ажиллая гэлээ. Ингэснээр нэг ангидаа 60-65 хүүхэд сууралцдаг, анги дүүргэлт стандаратаас хэтэрсэн 34 дүгээр сургуулийн өргөтгөлийг энэ оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулна гэсэн амлалтыг гүйцэтгэгч компаниас авлаа.

.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...