УИХ дөрвөн гишүүнийхээ бүрэн эрхийг хамгаалж үлдлээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны  хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзжээ.

Энэ талаар Ц.Нямдорж гишүүн, “Дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон нэр бүхий дөрвөн гишүүний мэдээллийг сонслоо. Дээрх гишүүд АТГ дуудсан цагт тус бүр нэг удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажилд саад болоогүй. Эдгээр гишүүдтэй холбогдох хэргийн шалгалтын ажил дуусах дөхөж байгааг Л.Энх-Амгалан прокурор хэлсэн. Шалгалтаар гишүүд гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоовол бүрэн эрхийн асуудлыг УИХ-д дахин өргөн барих боломжтой. Тиймээс энэ удаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих боломжгүй хэмээн үзэж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороод болон УИХ-д хүргүүлэхээр тогтсон” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...