МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө яаралтай хуралдлаа. Энэ удаагийн хурлаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьжээ. МАН-ын Удирдах Зөвлөл 29 гишүүнтэй хэдий ч өнөөдрийн хуралд 13 гишүүн оролцсон байна. Удирдах зөвлөлийн зарим гишүүн ЖДҮ-ийн сангаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ынн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн санал өгөх эрхгүй гэж үзэж байгаагаа УЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар мэдэгдсэн юм. Дээрх гишүүдийг хуралд орлцуулахгүй байх шаардлагыг нэр бүхий 10 гишүүн дэмжиж, МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүлжээ. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Удирдах Зөвлөлд суухгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргажээ. УИХ-ын нэр бүхий 37 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй, тогтвортой ажиллуулах ёстой хэмээн гарын үсэг зурж мэдэгдэл гаргажээ. Одоо Засгийн газрын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...