УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахын талд зогсоно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлын талаар ярилцав. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнөх хуралдаануудаараа энэ тухай асуудлыг хэлэлцэж Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа олон нийтэд мэдээлж байсан. Түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ч Засгийн газрыг огцруулах чиглэлийг намын бүлэгт хүргүүлснийг мөн дэмжсэн шийдвэр гаргасан юм. Энэ удаагийн хуралдаанаараа ч мөн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа нэгтгэж, өмнөх шийдвэрээ дахин нотоллоо.
Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар Ардчилсан намын бүлэг санал дүгнэлт боловсруулан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...