ABBA-ын бор үст бүсгүй Лингстад 73 нас хүрлээ

Шведийн алдарт ABBA хамтлагийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Тус хамтлагийн хоёр эмэгтэй гишүүний нэг буюу хар үстэй Энн Фрид Лингстадын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 73 нас хүрч байгаа ажээ. Ингээд 1970-1980-аад  оны дэлхийн хамгийн том поп хамтлаг болох  ABBA-ын фэнүүддээ Энн Фрид Лингстадын  тухай зарим мэдээллийг бэлтгэлээ.

Герман  аавтай норвеги охин

Тэрээр чамгүй хүнд амьдралыг туулсан нэгэн. Түүнийг ээж нь 19-хөн настайдаа төрүүлсэн бөгөөд эцэг нь германы офицер байсан аж. Дэлхийн II дайны дараахан Норвегит ээжтэй нь учирсан аав нь холбоотой болоод нэг их удалгүй нутаг буцсан аж.  Бие  давхар үлдсэн ээж нь нацистын хүүхэд төрүүлсэн гэх дарамт шахалтыг багагүй амссан учир  охиноо Швед рүү  ээж рүүгээ явуулжээ. Харамсалтай нь ээж нь нэг их удалгүй 21 хэн насандаа хүнд өвчин  тусч нас барсан бөгөөд охин ийнхүү бүтэн өнчин болж, эмээтэйгээ өсчээ. Энн Фрид Лингстад аавыгаа нутаг буцах замдаа нас барсан  гэж итгэдэг байжээ. Учир нь  герман цэргүүдийн сууж явсан усан онгоц живсэн гэсэн мэдээллийг тэд авсан  аж. Гэвч хожим нь 1977 онд түүнийг алдартай дуучин болсон хойно Германы Bravo сэтгүүл аавыг нь амьд  байгааг дуулгаж тэрээр аавтайгаа анх уулзсан байдаг.

Тэрээр одоо ч дуулсаар  байгаа

Хамтлагийнхаа хүчтэй хоолойны нэг байсан Лингстад ABBA-г тарснаас хойш ч уран бүтээлээ үргэлжлүүлсээр  байсан юм. Тэрээр хамгийн сүүлд 2015 онд Швейцарьт  “1865” нэртэй цомог гаргасан байна. мөн энэ онд АНУ болон Кубын хөгжмийн зохиолч, хөгжимчин Артур Сандовалтай хамтран  ABBA-ын зарим дуунуудыг дуэт дуулжээ. Дуулахаас гадна, хүмүүнлэгийн болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажлыг дуучин маань амжуулдаг байна.

18-тайдаа анхны нөхөртэйгээ гэрлэжээ

 

Тэрээр 18 настайдаа хөгжимчин Ragnar Fredriksson-тай гэрлэж 2  хүүхэдтэй болсон ч 4 жил амьдраад хоёр тийш болсон байна. Дараа нь нэр хүндийнхээ оргил  үед ABBA хамтлагийн Benny Andersson-тай багагүй хугацаанд үерхэж байгаад  гэрлэсэн ч  хоёр жил амьдраад 1981 онд салсан байдаг. Үүний дараа хэсэг ганц бие явсан бүсгүй 1986 онд Швейцарийн ханхүү  Heinrich Ruzzo Reuss, Count of Plauen-тай амьдрах болж 1992 онд гэрлэсэн байна. Тэрээр ханхүүгийн хоёр охины хойд ээж болсон бөгөөд харамсалтай нь нөхөр нь 1999 онд өвчний улмаас нас баржээ. Тэрээр одоо англи найз залуу  Henry Smith-тэй хамтран амьдардаг байна. 

Ингээд ABBA-ын ертөнцөөр эргэн аялацгаая.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...