Архангайд 265 сая төгрөгийн тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ахлагчтай ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Хотонт сум болон тус аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн явц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлтэй танилцаж, зарчим зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

Авлигатай тэмцэх газраас Архангай аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байх бөгөөд өмнө гарсан зөрчил, дутагдлууд дахин давтагдаж байна.

Тус аймагт 2017-2018 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэл явц байдлыг шалгав. 2018 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 72 төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулалт явуулсныг хянан үзэхэд тендерийн баримт бичгээ дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, аж ахуйн нэгжийг тендерт сонгон шалгаруулсны дараа гэрээний гүйцэтгэлээ түншлэлээр хийж гүйцэтгэдэг, тоног төхөөрөмж, барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд ажиллах хүч дутмаг болон инженер техникийн ажилтангүй компанийг сонгон шалгаруулсан, мөн тендерийн баталгааны шаардлага хангаагүй, татварын өртэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл, тайлбар гаргаагүй зэрэг зөрчил дутагдал гаргажээ.

Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын тендерт 2015 онд татан буугдсан “Легион” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан байна. Уг асуудлыг нягтлан шалгаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...