Түүхийн хуудаснаа: Дайсантайгаа учир ургуулсан эмэгтэйчүүдэд ийм шийтгэл оноож байжээ

Гэрэл зураг  түүх өгүүлнэ

Дэлхийн II дайныг эхлүүлж, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн цоллогддог нацистуудын түүхийг хэн ч мартаагүй. Дэлхийн II дайны уршиг, хор хөнөөлийн талаар хангалттай баримт, гэрэл зураг,  киног ч бид мэднэ.  Энэ  удаад  бид дэлхийн II дайны дараа өрнөсөн эмэгтэйчүүдтэй холбоотой нэгэн түүхийн хуудсыг сөхье. Европийг эзэгнэсэн германуудын  ноёрхол дуусч дайн өндөрлөсний дараа нацистуудтай холбоо сүлбээтэй байсан  “дайсантайгаа учир  ургуулагч” эмэгтэйчүүдийг хашраах, шийтгэх, жигших явдал Европын орнуудаар өрнөсөн  байдаг. 1944-1945 онд Францад гэхэд 20 мянган  эмэгтэйг ийм шалтгаанаар шийтгэн үсийг нь олны өмнө хуссан гэсэн тоо бий.  Хятадтай холбогдсон эмэгтэйчүүдийн үсийг хусна гэсэн манай нэг үндсэрхэг  хөдөлгөөний үйлдэл ч үүнээс улбаатай. Үсээ хусуулсан эмэгтэйчүүд эх орноосоо урвагчдын тод жишээ болон олны доромжлол, доог тохуу, жигшил зэвүүцлийн бай болж байв. АНУ-ын цэргийн хүчнийг дагалдан 1943-1945 онд Европын орнуудаар явж дайны зураг  авсан дайны гэрэл зураг чин гэгдэх Роперт Капагийн энэ түүхийг өгүүлэх эмгэнэлт зургууд ч бий.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...