Сэтгэл зүйн эмч, Ами Морины “Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл” ном бол дэлхий дахинаа 20 хэлнээ орчуулагдаж олон улсын бестсэллэр болсон ном. Сэтгэл зүйчийн туршлага дээрээ үндэслэн олж ажигласнаар сэтгэлийн хаттай болно гэдэг 3 зүйлээс шалтгаалдаг байна. Энэ бол ѳѳрийн бодол, үйлдэл, сэтгэл хѳдлѳл 3 юм. Түүний хэлснээр дараах 13 зүйлсийг хийдэггүй хүмүүс дээрх 3 зүйлээ сайн удирддаг ажээ. Ингээд сэтгэлийн хаттай хүмүүсийн нууц жортой танилцацгаая.
1. Өѳртѳѳ болон ѳнгѳрсѳндѳѳ харамсч цагаа үрдэггүй
“Ѳѳрѳѳ ѳѳртѳѳ харамсана гэдэг бол ѳѳрийгѳѳ устгаж буйгаас ѳѳрцгүй” хэмээн Ами Морин номондоо бичжээ. Ѳѳртѳѳ харамсах, ѳѳрийгѳѳ ѳрѳвдѳѳд хүн хэзээ ч сэтгэл хангалуунамьдрахгүй. Харин түүний оронд муу муухай байхад сайн сайхан ч байдаг гэдгийг санан ѳѳрт буй зүйлээ үнэлэх хэрэгтэй.
2. Өѳрийн хүчээ алддаггүй
Хүмүүс бие махбодийн, сэтгэл зүйн хязгаартаа хүрэх үедээ хүчээ алддаг. Ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ үнэ цэнийг мэдрэн, ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ босох хэрэгтэй. Бусад хүн таны үйл хѳдлѳлийг удирдаж буй цагт, та ѳѳрийнхѳѳ бус бусад хүмүүс таны амжилт болон үнэ цэнийг тодорхойлно. Тийм тул ямагт ѳѳрийн зорилгоо сайтар ухамсарлан урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс ѳѳрийгѳѳ хэн болохыг сайтар мэдрэн,хүчээ ѳѳрийн зорилгодоо тѳвлѳрүүлсэн байдаг.
3. Өѳрчлѳлтѳѳс айдаггүй
Морин-ы хэлж буйгаар ѳѳрчлѳлтѳнд “Эргэцүүллийн ѳмнѳх, Эргэцүүлэл, Бэлтгэл, Үйлдэл, Хадгалалт” гэсэн үеүд байдаг бѳгѳѳд эдгээр үе тус бүр нь хүнд хэцүү боловч ѳѳрчлѳлтѳѳс эмээвэл хѳгжил дэвшлийг хойшно татна. Эсрэгээрээ удах тусам ѳѳрчлѳлт гэдэг улам хүнд болдог хэмээн зохиолч бичжээ.
4.Удирдаж чадахгүй зүйлдээ анхаарлаа тѳвлөрүүлдэггүй
Бүх зүйлийг удирдлага доороо байлгана гэдэг мэдээж хэрэг сэтгэлд амар, гэхдээ бүх зүйлийг удирдлаган доороо байлгахыг хичээнэ гэдэг ихэнх тохиолдолд хүн ямар нэг зүйлээс зовнихдоо гаргадаг хариу үйлдэл гэж Морин бичжээ. Ѳѳрийн сэтгэл зовнилдоо анхаарлаа хандуулхын оронд эргэн тойрондоо ѳѳрчлѳлт хийх удирдах нь зүйтэй. Ѳѳрийн удирдлаган доор байлгаж, танаас шалтгаалахгүй зүйлээс анхаарлаа авах үед хүн илүү аз жаргалтай, бага стресстэй бѳгѳѳд илүү амжилттай болдог.
5. Бусдад таалагдах гэж хичээдэггүй
Бид ихэнхдээ бусад хүмүүс биднийг юу гэж үзэж байгаагаар ѳѳрсдийгѳѳ хардаг, гэвч энэ бол сэтгэлийн хат хүчийн эсрэг явдал юм. Морин хүмүүст таалагдах тухай үйлдлийн 4 баримтыг жагсаажээ. Үүнд: Энэ үйлдэл бол цагийн гарз, Хүнд таалагдах гэж хичээдэг хүмүүс амархан хууртагддаг, Бусад хүнд уурлаж урам хугарна гэдэг бол байж болох үйлдэл, Та хэзээ ч бүх хүнд таалагдахгүй. Бусдад таалагдах гэж хичээх санаагаа хаях үед та улам илүү ѳѳртѳѳ итгэлтэй бас хүчтэй болно.
6. Тооцоологдсон эрсдлээс айдаггүй
Санхүүгийн, бие физиологийн, сэтгэл зүйн, нийгэм эсвэл бизнесстэй холбоотой ямар ч бай хүмүүс ихэнхдээ эрсдэл үүрхээс зайлсхийдэг. Гэхдээ мэдлэг байхад айх эрсдэл гэдэг тийм айх зүйл биш бѳгѳѳд эсрэгээрээ эрсдлийг хэрхэн удирдахаа мэдэхгүй нь л биднийг айдаст автуулж орхидог байна. Эрсдэлийг удирдах эхний алхам болгож та ѳѳртѳѳ дараах асуултуудыг тавиарай
-Хир хэмжээний зардал гарч болох вэ
-Хир хэмжээний ашиг олж болох вэ
-Зорилгодоо хүрэхэд энэ зүйл ямар нѳлѳѳтэй вэ
-Ѳѳр ямар сонголт байгаа вэ
-Бүх зүйл хамгийн сайнаар болвол юу тохиолдох вэ
-Тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ, бас хэрхэн тохиолдох эрсдлийг багасгаж болох вэ
-Хэрвээ хамгийн муу зүйл тохиолдлоо гэхэд хир муу байх вэ
-Энэ сонголт дараагийн 5 жилд хир чухал сонголт вэ
зэрэг юм. Шууд дүгнэлт гаргахаасаа ѳмнѳ та ѳѳрѳѳсѳѳ эхэлж эдгээр асуултуудыг асуугаад үзээрэй. Арай ѳѳр хариулт ч гарч ирэх юм бил үү
7. Өнгѳрсѳндѳѳ хүлэгддэггүй
Ѳнгѳрсѳнд болсон зүйл ѳнгѳрсѳндѳѳ л үлдэнэ. Нэгэнт болсон зүйлсийг ѳѳрчлѳх боломжгүй юм. Судлаач Ами Морины хэлж буйгаар “Ѳнгѳрсѳндѳѳ ѳѳрийгѳѳ хүлэх нь ѳѳрт тань л хортой ба яг одоог мэдрэхэд, таны урд буй ирээдүйгээ тѳлѳвлѳхѳд тань саад” болдог байна. Түүний бичиж буйгаар ѳнгѳрсѳндѳѳ хэт автах нь таныг эцэст нь гүн стрессэнд л хүргэх юм. Мэдээж хэрэг ѳнгѳрснѳѳсѳѳ суралцах нь чухал бѳгѳѳд хэт сэтгэл хѳдлѳлдѳѳ автахын оронд, зѳвхѳн баримт дээрээ үндэслэн шинэ ѳнцгѳѳс тухайн нѳхцѳл байдлаа авч үзэх хэрэгтэй аж.
8. Тэд нэг алдсан алдаагаа давтдаггүй
Яагаад тэд нэг алдсан алдаагаа ахин давтдаггүй вэ?, судлаач Морины хэлж буйгаар сэтгэлийн хаттай хүмүүст гаргасан алдааныхаа хариуд хариуцлагаа бүрэн хүлээх зориг байдаг ба дараа дахин алдаа гаргахгүйн тулд ч мѳн яах хэрэгтэй болон яагаад алдсан талаараа сайтар эргэцүүлдэг байна.
9. Бусдын амжилтанд атаархдаггүй
Тэд үүний оронд, бусдын амжилтыг тэдэнтэй хамт тэмдэглэдэг. Морины хэлж буйгаар бусдын амжилтанд атаархан,ѳѳрийгѳѳ бусадтай хэт харьцуулах нь гол зорилгоос, гол замаас тань анхаарлыгчинь саринуулж орхидог ба атаархлыг сэтгэл дотроо тээснээр та хүссэн зүйлдээ хүрээд ч сэтгэл ханамжтай байж чадахгүй юм.
10. Эхний бүтэлгүйтэл дээрээ бууж ѳгдѳггүй
Винстон Черчиллийн хэлснээр, Амжилт гэдэг нь бүтэлгүйтлээс бүтэлгүйтлийн хооронд урам зоригоо алдахгүйг хэлдэг. Зохион бүтээгч Томас Эдисон нэгэнтээ “Би хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй бѳгѳѳд харин бүтэхгүй 10000 аргыг л хайж олсон юм” хэмээжээ. Бүтэлгүйтэл гэдэг бол хэрхэвч азгүйтэл эсвэл хүлээн зѳвшѳѳршгүй зүйл биш бѳгѳѳд харин бүтэлгүйтэл таныг улам хүчтэй, илүү ухаантай байх шалтгаан ч болж болох юм.
11. Тэд ганцаараа байхаас айдаггүй
Эсрэгээрээ харин тэд ганцаараа байх цагийг гаргадаг байна. Сэтгэлийн хатаа сайжруулхын тулд ѳдѳр бүрийн зай завгүй амьдралаасаа түр болов цаг гарган, ѳѳрийгѳѳ үнэхээр ѳсч хѳгжиж байгаа талаар эргэцүүлэх шаардлагатай байдаг байна.
12. Тэд бусад хүн, хувь тавилангаас ямар нэг зүйл хүлээж суудаггүй
Мэдээж хүний амьдралд шударга бус, эрх тэгш бус зүйлс зѳндѳѳ. Бид бүгд тѳрѳхдѳѳ адилхан бус тѳрдѳг. Гэхдээ тэглээ гээд бусдаас бурууг хайх нь таньд бодит байдал дээр нэмэр болохгүй юм. Та ѳѳрийгѳѳ хэрхэн хѳгжиж буй, үнэхээр хичээл зүтгэл гаргаж байгаа эсэхдээ л анхаарлаа тѳвлѳрүүлэх нь чухал юм.
13. Тэд үр дүнд зѳвхѳн хүрэх гэж яардаггүй
Тэд харин ѳѳрийн зорилгодоо чиглэн илүү бодитой чанартай жижиг алхмуудыг тэвчээртэйгээр хийдэг. Амжилт гэдэг амархан хүрдэг эд бус бѳгѳѳд бодитоор ѳѳрийгѳѳ дүгнэн хѳгжүүлэх нь таныг ѳѳрийн жинхэнэ потенциалдаа хүрэхэд туслана хэмээн Морин бичжээ. Эсрэгээрээ сэтгэлийн хат багатай хүмүүсийн хувьд ѳѳрийнхѳѳ чадварыг хэт үнэлэн, үр дүнд хүрэх гэж хэт яардаг байна.
Эх сурвалж: http://ikhnuden.com