Гвен Стефаниг зохиолч болгосон бүтэлгүй хайрын дуу

Хуучраагүй хуучны дуунууд

Америкийн рок хамтлаг “No doubt”-ын Don’t speak  дууг сонсоогүй хүн цөөн биз. Харин уг дуу нь  тус хамтлагийн гишүүдийн хайр сэтгэлээс ургаж гарсан гэдгийг мэдэх үү.

Хамтлагийн гоцлол дуучин Гвен Стефани, басс гитарчин Тони Канал хоёрын долоон жил үргэлжилсэн хайр сэтгэлийн гэрч бол энэ дуу.  1996 онд тэдний удаан хугацааны харилцаа дуусгавар болсон бөгөөд хамтлагийн  гоцлол дуучин дуучин Гвен Стефани ах Эрик  Стефанитай хамтран уг дууны үгийг  бичжээ. Ахынхаа бичиж ноороглож байсан хайрын дууг  сонссон Гвен дууг бүтэлгүй хайрын дуу болгон хувиргаж дууны үгийн зарим бадгийг өөрөө шууд бичсэн гэдэг. Ингэж 1996 онд бичигдсэн түүхтэй уг дуу Billboard Hot 100 Airplay чаартад 16 долоо хоног тэргүүлж Австрали, канад, Шинэ Зеланд, Ирланд, Английн чаартуудыг  ч удаан хугацаанд тэргүүлсэн байдаг. Хожим бас гитарчин Тони  Guardian-д өгсөн  ярилцлагадаа дуу бүтсэн тэр  цаг  хугацаа хэн хэнд нь маш хүнд үе байсныг  дуррсан  байдаг. Ялангуяа экс найз  охин нь  өөрөөс нь болж шархалсан тухай хайрын  дуугаа дуулахыг өдөр бүр сонсон хамт сургуулилахаас аргагүй байх,  тайзан дээр дуулахад нь аяыг нь дараад зогсох туйлын хэцүү байснаа дурссан байдаг.

Харин Гвен энэ талаар шал  өөр  дурсамжийг хэлсэн. Тэрээр хайр  сэтгэл,  эрхлэхээс өөр  зүйл  мэддэггүй байсан бүсгүйг тэр салалт маань өөрчилж өгсөн. Би илүү бүтээлч болж олон ч дууны үг бичсэн. Бидний салалт намайг дууны үг  зохиогч болгосонд би дараа нь баярласан гэж дурсжээ. Ингээд   “No doubt”-ын гишүүдийн  хайр сэтгэлээс үүдэж төрсөн дуугаа сонсоё.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...