Тавантолгойн нүүрсний жолооч нарт зориулсан үйлчилгээний байгууламж ашиглалтад оруулна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын дагуух жолооч тээвэрчдэд зориулсан үйлчилгээний байгууламж, автомашины зогсоол байгуулах чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус яамнаас дээрх үйлчилгээний байгууламжийг барьж байгуулахад шаардлагатай байгаа газрын асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлээд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойн уурхайгаас БНХАУ-д экспортлогдож буй нүүрсний тээвэрлэлтэд 11000 орчим жолооч ажиллаж, жилд дунджаар 17 сая тонн нүүрс тээвэрлэж байгаа судалгаа байна.

Өнгөрсөн оны 07 дугаар сараас хятадын талаас авах нүүрсний хэмжээг багасгаснаас үүдэн Тавантолгойн уурхайгаас Гашуусухайт боомт чиглэлийн авто зам дээр нүүрс тээврийн автомашины урт дараалал үүсч, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсноос шалтгаалан жолооч нар зам дээр 7-10 хонож байж хил нэвтэрч байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймагт ажиллах үеэр нүүрсний тээвэрлэлтэд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, жолооч тээвэрчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах үүргийг холбогдох сайд нарт даалгасны дагуу тулгамдаад байгаа асуудлыг ийнхүү шийдвэрлэж эхэлжээ.

Тухайлбал, “Шанх майнинг” ХХК нь уурхайн ойролцоо 10 га газарт жолооч нарын амрах, хооллох, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийх, автомашины зогсоол бүхий үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг холбогдох албаныхан хэллээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “Энержи ресурс” ХХК-иас уг үйлчилгээний байгууламжийн цахилгааны шугам татах асуудлыг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн жолооч нарын ажил, амралтын горимыг мөрдүүлэх, авто зам дээрх автомашины очер дарааллыг арилгах үүднээс “Түгээмэл түмэн хишиг” ХХК Цагаан хаднаас Гашуунсухайт боомтын хооронд 43 га газарт 2500 том автомашины зогсоол байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Эдгээр авто замын дагуух үйлчилгээний байгууламж, авто зогсоол байгуулагдсанаар нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нар авто зам дээр удаан хугацаагаар хүлээх шаардлагагүй болж, амрах, хооллох, усанд орох, эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...