БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах зар

 БНСУ-ын ЭСЯ-наас 2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлалаа. 1. Бүртгүүлэх хугацаа: 10.1 (Даваа)-10.5 (Баасан) Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30), 10.3(Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр учир амарна. 2. Материал хүлээн авах газар : БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 3 хүн – Монгол улсын харьяат иргэн – 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй) – 25 нас хүрээгүй байх(1994.3.1-нээс хойш төрсөн иргэн) 4. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаар) 5. Холбоо барих  БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ – Утас : 976-7007-1020 , (E-mail) [email protected]  БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн – Вэб хуудас() [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE] – [email protected] Хавсралт : “2019 онд БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах журам” англи, солонгос хэлээр тус бүр 1 хувь

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө...

Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.06.15/ цахилгаан хязгаарлах...

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...