Ажилд зуучлах үйлчилгээг шинээр загварчлах сургалт зохион байгууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хоёр өдрийн ажилтан, албан хаагчдаа чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 65 мэргэжилтэн хамрагдаж байна. 

Ажилд зуучлах үйлчилгээг ШИНЭЭР ЗАГВАРЧЛАХ  сургалт зохион байгуулагдлаа Arslan.mn
Сургалтын үеэр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр “Манай хэлтсээс жил бүр нийт мэргэжилтнүүдээ чадавхижуулах сургалтанд хамруулдаг. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд мэргэшсэн чадварлаг баг хамт олон хамгаас чухал, бид 2018 оны сургалтаар шинээр нэг зүйл туршиж байгаа нь Загварчлах сэтгэлгээ буюу Design thinking – Стэнфордын их сургуулийн моделийг хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэхээр зорьж байгаагаараа онцлог болж байна. Иргэдээ ажилтай болгоход ажилд зуучлах үйлчилгээ хамгийн чухал байдаг. Тиймээс өнөөдрийн сургалтаар ажилд зуучлах үйлчилгээг яавал иргэддээ ойртуулсан, иргэдэд бүтээмжтэй байлгах талаар ярилцаж, суралцаж байна. Үүнээс гадна бүтээмж гэж маш чухал ойлголт байдаг. Бүтээмжит ажилтны ур чадварт суралцах болно. Хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, зөвхөн халамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэлтийнхээ үйлчилгээг түлхүү иргэддээ хүртээмжтэй хүргэх нь чухал юм. Мөн удахгүй зохион байгуулагдах өдөрлөгийг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож байна, манай хамт олноос олон сайхан бүтээлч санаа, шийдэл гарч байгаад баяртай байна. 

Ажилд зуучлах үйлчилгээг ШИНЭЭР ЗАГВАРЧЛАХ  сургалт зохион байгуулагдлаа Arslan.mn

Ideation LAB сургалтын төвийн багш Г.Оюунгэрэл: 

“Өнөөдрийн сургалт өмнөх сургалтуудаас бүтээлч, шинэ шийдлийг хайсан сургалт болж байгаагаараа онцлогтой. Мөн шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн сайжруулж загварчлах энэ аргачлалыг нарийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээн дээр бид нар хэрэгжүүлж байгаа нь их шинэлэг зүйл байгаа. Сургалтын үр дүнд  мэргэжилтнүүд  яг хөдөлмөр зуучлалын үйлчилгээ авч байгаа хэрэглэгч нараа илүү ойлгох тухайн хэрэглэгч нар дээр тулгамдаж байгаа асуудал дээр үндэслээд цоо шинэ үйлчилгээг санал болгож санаачлах зэрэг эерэг үр дүн гарч магадгүй. Энэ сургалтын бас нэг шинэлэг зүйл нь хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг илүү тэлэх зорилготой. Өнөөдөр хөдөлмөр зуучлалын үйлчилгээ өнөөдөр шинэлэг, хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтэн маань өөрөө уян хатан байх хэрэгтэй. Цаашлаад энэ тал дээр мэргэжилтнүүдийнхээ сэтгэлгээг задлах, бүтээлч сэтгэлгээ санаачлагыг нэмэгдүүлэх тал дээр хандлагын сургалтыг хийж байгаа.” хэмээлээ.

Ажилд зуучлах үйлчилгээг ШИНЭЭР ЗАГВАРЧЛАХ  сургалт зохион байгуулагдлаа Arslan.mn
2018 онд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийнхээ иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор таван төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Үүнээс гадна ирэх есдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс томоохон өдөрлөг зохион байгуулах бөгөөд өдөрлөгийн үеэр Өрхийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй өрхийн амжиргааг дээшлүүлэхийг зорин ажиллаж байна. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...