Дэлхийн шатрын олимпиадад оролцох тамирчдад төрийн далбаа гардуулж, амжилт хүслээ

Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад энэ сарын 23-нд Гүрж Улсын Батуми хотноо эхлэх гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд Дэлхийн шатрын холбооны гишүүн 188 орны шатарчид оролцох ажээ. Манай баг тамирчид олимпиадад оролцох бэлтгэлээ Их тэнгэр цогцолборт хийж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр баг, тамирчидтай уулзаж амжилт хүслээ.  Мөн тэрбээр,

-Манай шатарчид дэлхийд чансаагаараа сайн байгаа. Өнгөтэй, хийморьтой яваа. Монгол Улс шатрын 10 их мастер буюу дэлхийн 10 аваргатай байгаа нь үүний нотолгоо. Тамирчид та бүхэн оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиаддаа амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулаад ирээрэй гэж ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...