Эр бэлэг эрхтэн, хуухнаг анх удаа шилжүүлэн суулгажээ

 АНУ-ын Хопкинс эмэнэлэгт  өнгөрсөн сард анх удаа эр бэлэг эрхтэн, хуухнагийн хамт анх удаа амжилттай шилжүүлэн суулгажээ. Афганистаны цэргийн ажиллагаанд оролцож хүнд шархадсан байлдагчид энэхүү хагалгааг хийсэн  бөгөөд хагалгаа 14 цаг үргэлжилсэн байна. Энэ хугацаанд  шээс бэлгийн замын болон бусад эрхтэнд нийт 11 хагалгаа хийжээ. Мэдээж амьгүй донороос эрхтэн шилжүүлсэн  бөгөөд  бэлэг эрхтэн болон төмсөггүй хуухнагийг шилжүүлэн суулгасан байна. USA Today сонинд мэдээлснээр хагалгаа тун ч амжлттай болж өвчтөний шинэ эрхтэний судсаар цус чөлөөтэй гүйж байгаа ажээ. Тум эмнэлгийн профессор  Эндрью Ли энэ хагалгаагаа залуухан  байлдагчийн шээс дамжуулах болон бэлгийн амьдралыг урьдын адил хэвэнд нь оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Байлдагч 6-12 сарын хугацаанд хэвийн  байдалдаа эргэн орох  юм байна.

Дэлхийн хамгийн анхны эр бэлэг эрхтэн бусдаас амжилттай шилжүүлэн суулгасан хагалгааг 2015 онд Өмнөд Африкт хийжээ.Харин АНУ-д 2016 онд анх эр бэлэг эрхэн шилжүүлэн суулгаж үүнд нь 50 гаруй эмч мэргэжилтнүүд гар бие оролцож байжээ.  Харин энэ удаагийн хагалгаа шодойг хуухнагийн хамт шилжүүлэн суулгаснаараа дэлхийд анхныхад тооцогдож байгаа юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...