Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Засгийн газрын хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр  “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...