Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Г.Мөнхбат нар хамтарч боулингийн төв нээлээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Г.Мөнхбат нар хамтарч хүүхэд залуусын чөлөөт цагийг зөвөөр өнгөрөөх зорилготой “Uyan Bowling Sport Center”-ийн үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү төв нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо цагийг зөв боловсон, зугаатай өнгөрөөж, спортоор хичээллэх орчинг бүрдүүлжээ.

Мөн энэхүү төвд ирснээр олон улсын чанар, стандартын шаардлага хангасан зам дээр боулинг, байт харваа, хийн буу, дартс, снукер биллиардын ширээ, ширээний хоккей, мини гольф болон playstation зэрэг тоглоомуудыг нэг дороос тоглох боломжтой юм.

“Uyan Bowling Sport Center” нэг дор 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд байгууллага хамт олны баяр, найз нөхдийн тэмдэглэлт өдөр, тэмцээн уралдаан, спорт өдөрлөгийн үйл ажиллагаа болон бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...