Х.Баттулга, С.Баярцогт, Д.Амарбаясгалан, “Голомт”-ын Д.Баясгалан тэргүүтэй хүмүүсийн гэрчээр дууджээ

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) сонсголтой холбогдуулан хоёр тогтоол баталсныг тус Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр сонсгол зохион байгуулах бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нийт 268 хүн, албан тушаалын нэрийг хавсралтаар баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг зарлан мэдээлэв. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм.

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмэлтээр оруулахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, МонголбанкаасМонголбанкны Ерөнхийлөгч, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2014 оны А-119, А/132 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Монголбанк, Гаалийн ерөнхий газрын хамтран ажиллах тухай журам”-ын Хавсралт 2.3-т заасан (2010-2023) дэлгэрэнгүй мэдээлэл; Зам, тээврийн хөгжлийн яамнаасТавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа эрхэлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн тоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулан нүүрс тээврийг 2010-2023 онд  хэрхэн зохион байгуулж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгож байгаа олон улсын тээвэр хийх байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсан болон 2010 оноос хойш үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангууд; Дэлхий дахинд коронавирус(Ковид-19)-ын халдвар тархсантай холбогдуулан хөл хорио тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн ажлыг хэрхэн зохион байгуулсан талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтууд;

Татварын ерөнхий газраас: Татварын ерөнхий газрын дарга болон тус газрын Том татвар төлөгчдийн газар, Улсын төсвийн орлого хяналтын газар, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа албан тушаалтнууд (2008-2023 оны хугацаанд хамаарах)-ын овог, нэр, регистрийн дугаар, томилогдсон болон чөлөөлөгдсөн огноо, холбоо барих утас; “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн эрсдэлийг тодорхойлсон дүгнэлт, холбогдох мэдээлэл; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраасӨмнөговь аймгийн Ханбогд суманд газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй 2018-2023 онд олгосон газар эзэмшигчийн судалгааг файлаар, мөн 2018-2023 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь; Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас: “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас 2010-2017 онд нүүрс худалдан авч экспортолсон нийт хэдэн аж ахуйн нэгжид тус бүр хэдэн ширхэг улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарын хамт; Улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл 2010-2023 онд олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс, регистрийн дугаар, холбогдох бусад мэдээлэл; Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд 2010-2023 онд жил тус бүр улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл хэдэн ширхгийг солилцож байсан, түүний зарцуулалтын тайлан болон жил бүр хэдэн төгрөгийг татан төвлөрүүлж, хэрхэн зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй судалгаа, тайлбар, нотлох баримт;

”Монголын төмөр зам” ТӨХК-иас: “Mckinsey and company” компаниар гүйцэтгүүлсэн “Шинэ төмөр зам”-ын ТЭЗҮ-ийг англи, монгол хэлээр, зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил дүгнэсэн акт, ажлын хөлс шилжүүлсэн баримт, ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээсТавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжийн бүртгэлийн дугаар бүхий жагсаалт, байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар; ”Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас: Ерөнхий болон туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, удирдлагын холбоо барих утас бүхий жагсаалт; Ажил гүйцэтгэх гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар хувь; Туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэсэн ажил дүгнэсэн акт, олгосон санхүүжилт; ”Эрдэнэс МГЛ” ХХК-аас: ”Эрдэнэс Таван Толгой” уурхайд 5 ширхэг автосамосвал нийлүүлэх ЭТТ-29/10/2010 дугаартай гэрээг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний тендер шалгаруулалттай холбоотой баримт бичиг; ”Бодь интернэшнл” ХХК-иас: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, шилжүүлэн ачих терминал, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам зэрэг 4 бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон болон оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай тус компанийн байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбарыг авч Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Гэрчээр дуудагдах албан тушаалтнуудыг зарлахдаа “Эхний өдөр ЗТХЯ-ын газрын дарга Д.Батбаатар, тус яамны хэлтсийн дарга Ц.Нэргүйбаатар, Тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын алба улсын төсөвт үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Ж.Энх-Од, АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр, АТҮТ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Отгонсар, АТҮТ-ийн мэргэжилтэн Э.Цолмон, АТҮТ-ийн дэд захирал Ш.Батсайхан, АТҮТ-ийн мэргэжилтэн Д.Гэрэлт-Од, АТҮТ-ийн хэлтсийн дарга Г.Доржпалам, АТҮТ-ийн тасгийн ахлах мэргэжилтэн Ж.Дамдинпүрэв, АТҮТ-ийн тасгийн дарга О.Энхбат, АТҮТ-ийн мэргэжилтэн Э.Чанзалдулам, АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун, тээврийн газрын захирал Т.Болдбаатар, АТҮТ-ийн захирал Н.Пунцаг, АТҮТ-ийн захирал, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон, АТҮТ-ийн хэлтсийн дарга К.Айдос, ЗТХ-ийн сайд А.Гансүх, ЗТХ-ийн дэд сайд Х.Ержан, ЗТХ-ийн сайд Д.Ганбат, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн дэд сайд Д.Цогтгэрэл, нүүрс тээврийн жолооч Б.Лхагвасүрэн, тээврийн жолооч Ц.Төмөрхуяг, нүүрс тээврийн жолооч Т.Гантогтох, нүүрс тээврийн жолооч Ч.Баянжаргал, жолооч Ч.Ганзориг, жолооч З.Уламбаяр, жолооч С.Батбаяр, жолооч Г.Эрхэмбаяр, жолооч Г.Өлзийбадрах, жолооч Т.Батсайхан, жолооч Ш.Баасанжав, жолооч Г.Нямцэрэн, жолооч Л.Рэгзээ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “Говь транс ложистик” ХХК-ийн эцсийн өмчлөгч,Г.Оюунжаргал,  “NB транс” ХХК-ийн өмчлөгч н.Нандинбаяр, н.Урангуа нар, “Дээдийн говь” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Зандхүү, “Уртахбаян говь” ХХК-ийн өмчлөгч н.Батбилэг, н.Бат-Эрдэнэ нар, “Тахьдаг хайрхан” ХХК-ийн өмчлөгч Г.Баясгалан, “Өмнийн чөмч” ХХК-ийн өмчлөгч Б.Өлзийсайхан, “Урчуул отго” ХХК-ийн өмчлөгч н.Отгонбаяр, ҮСХ-ны дарга Б.Батдаваа, УИХ-ын гишүүн Ш.Адъшаа болон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар, ложистик компанийн захирал Ц.Амгалан, Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар, Б.Баттөмөр, Д.Цэвээнжав, О.Ганбат, Б.Цэнгэл, С.Пүрэв, Б.Асралт нарыг болон Өмнөговийн гаалийн хорооны дарга Т.Алагаа, С.Наранбат, Ш.Төмөрбаатар, “Гашуунсухайт дахь гаалийн хорооны дарга С.Болдбаатар мөн даргаар ажиллаж байсан П.Сүхбаатар, Д.Даваасамбуу, Б.Батгэрэл, Ж.Дэлгэрсайхан, Б.Даваасүрэн, С.Батдамба, Л.Ганбаяр нарын нүүрсний сонсголд гэрчээр дуудав.

Хил хамгаалан ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, ХХЕГ-ын дарга асан Ш.Лачинжав, Ж.Бямбасүрэн, ХХЕГ Х.Лхагвасүрэн, О.Нямсүрэн, Хилийн цэргийн 0131-р ангийн 0325-р салбар, Гашуунсухайт боомт Д.Ариунболд, М.Уртнасан, Ц.Цэндбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, сайд асан С.Баярцогт,  ТӨБЗГ-ын дарга асан Д.Сугар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Энэбиш, тус компанийн үнэлгээний хорооны дарга А.Чинзориг, Д.Уужимсанаа, Ц.Анх-Од, Б.Эрдэнэбаяр, Б.Баярцэцэг, “Норинко” ХХК-ийн өмчлөгч Ху Гуо Цин, ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Сангийн яамны ТНБД Ж.Ганбат, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, ЭТТ компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Баярбат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан, Ж.Чимэдцэрэн, Б.Мөнхзаяа, Э.Тэмүүлэн, Б.Энхбат, Г.Адъяа, С.Ашидмөнх, ЭТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  А.Чинзориг, Т.Цолмон, Г.Адъяа, С.Амгалан, Ч.Жигжид, О.Хатанбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар болон ЭТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, Б.Батсайхан, Г.Адъяа, Э.Онон, Ч.Сайнбилэг, Я.Батсуурь, М.Батцэнд, Б.Батбилэг, М.Баяраа, Д.Дамдиндорж нарыг гэрчээр дуудах гэнэ.

2023.12.20-ны өдөр:

  1. Ж.Батбаясгалан, ТТТ ХХК, НИТХ
  2. Ц.Даваацэрэн, ТТТ ХХК
  3. М.Ганбаатар, ТТТ ХХК
  4. П.Амарцэцэг, нягтлан
  5. С.Билэгдэмбэрэл, нягтлан
  6. Н.Жавхлан, Зүүн үйлдвэрийн ерөнхий инженер
  7. Т.Тулгабат, Мэргэжилтэн
  8. Г.Гансүх, Гэрээний мэргэжилтэн
  9. Б.Ганхуяг, ЭТТ ХК
  10. Х.Батсайхан, Ажлын хэсэг
  11. Б.Мөнхбаатар, Ажлын хэсэг
  12. М.Батбаяр, Ажлын хэсэг
  13. Т.Золжаргал, Ажлын хэсэг
  14. Б.Батсайхан, Салбарын шуурхай удирдлага
  15. Ж.Амгаланбаяр, Ажлын хэсэг
  16. Б.Баярцэцэг, Ажлын хэсэг
  17. Л.Баярмагнай, төслийн газар
  18. Х.Баярсайхан, “Навсан” ХХК
  19. И.Аюушжав, Эс Энд Э трэйд ХХК
  20. Х.Чинбат, Чи Эм Эм ХХК

2023.12.21-ний өдөр:

  1. Х.Баттулга
  2. Д.Жаргалсайхан, Барилга инженерийн цэргийн удирдах газар
  3. Б.Отгонсүх, Монголын төмөр зам
  4. Б.Цэнгэл, Монголын төмөр зам
  5. Р.Батсүх, Монголын төмөр зам
  6. О.Батнасан, Монголын төмөр зам
  7. П.Ганхүү, Монголын төмөр зам
  8. Д.Банзрагч, Зүүнбаян төмөр зам
  9. А.Ганбат, ЗХЖШ
  10. Ц.Батзул, СЯ
  11. М.Энхболд, ЗТХЯ
  12. Н.Цэрэнсамбуу, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
  13. Р.Бямбаа, Монголын төмөр зам
  14. Б.Энэрэлт, Монголын төмөр зам
  15. Д.Баясгалан, “Бодь групп”
  16. Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн
  17. А.Ариунболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар
  18. А.Амундра, “Бодь групп”
  19. Н.Удаанжаргал, Тавантолгой төмөр зам
  20. Б.Болор-Эрдэнэ, Тавантолгой төмөр зам
  21. Э.Эрдэнэбат, Тавантолгой төмөр зам
  22. Б.Долгормаа, “Бодь групп”
  23. Б.Эрдэнэбаяр, “Бодь групп”
  24. В.Мягмаржав, “Бодь групп”
  25. Я.Намсрай, Тавантолгой төмөр зам
  26. Д.Долгор, “Соёолон инженеринг”
  27. Б.Элбэгзаяа, УУХҮЯ, АМГТГ
  28. Ч.Цогтбаатар, Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөл
  29. Э.Мөнхзориг, Эрдэс баялгийн мэргэжлийн салбар зөвлөл
  30. С.Майдар, Ажлын хэсэг
  31. Д.Гэрэлмаа, ЗТХЯ
  32. Г.Хоролмаа, БОАЖЯ
  33. Р.Буд, Зам тээврийн хөгжлийн төв, гишүүн асан
  34. Д.Базарсад, Зам тээврийн хөгжлийн төв
  35. Мөнхтуяа, Зам тээврийн хөгжлийн төв
  36. Б.Баярсайхан, ЭТТ ХК
  37. Т.Цогтбаяр, “Бодь групп”
  38. Б.Ганхуяг, ЭТТ ХК
  39. А.Чинзориг, ЭТТ ХК
  40. М.Батбаяр, ЭТТ ХК
  41. С.Ашидмөнх, ЭТТ ХК
  42. Ц.Мөнхтуяа, ЭТТ ХК
  43. Г.Адъяа, ЭТТ ХК
  44. Д.Батбаатар, ЭТТ ХК, ЗГХЭГ

2023.12.22-ны өдөр:

  1. Б.Ганхуяг, ЭТТ ХК
  2. Х.Батсайхан, Үнэлгээний хороо
  3. Д.Уужимсанаа, Үнэлгээний хороо
  4. Т.Цолмон, Үнэлгээний хороо
  5. Х.Золжаргал,  Үнэлгээний хороо
  6. Б.Рэнцэндорж, Үнэлгээний хороо
  7. Х.Энхбат, Үнэлгээний хороо, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл
  8. О.Бат-Амгалан, Үнэлгээний хороо
  9. Ж.Мягмарсүрэн, “Монголиан контракт майнинг сервис”
  10. Б.Жавхлан, Сангийн сайд
  11. Б.Амгалан, Рэйн Клауд
  12. Хасбаатар, “Админерал”
  13. Ц.Лхамжав, “Админерал”
  14. Ц.Чулуунзагд, МАН
  15. Д.Амарбаясгалан, ЗГХЭГ
  16. Э.Амарсанаа, Спэйшл майнинг сервис
  17. Б.Баттулга, Спэйшл майнинг сервис
  18. Б.Батбилэг, ЭТТ ХК
  19. Ц.Батбаатар, “UB Group”
  20. Б.Эрдэнэжаргал, Глобал гөүлд  транс
  21. Ц.Амгалан, Юниверсал сервис
  22. Д.Сумъяабазар, УУХҮ-ийн сайд асан
  23. Б.Батбилэг, ЭТТ ХК
  24. Б.Бат-Эрдэнэ, БОАЖ
  25. Б.Чойжилсүрэн, сайд
  26. Б.Алтанзул, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо
  27. Г.Адъяа, ЭТТ ХК
  28. Ж.Мөнхбаяр, ЭТТ ХК
  29. Батзориг, албаны дарга
  30. Ц.Даваацэрэн, ТТТ ХХК
  31. Ганзориг, ТТТ ХХК
  32. Мөнхтамга, “Админерал”
  33. Хаш-Эрдэнэ, “Бүрэн минж”
  34. Сод-Эрдэнэ, “Пирамид транс”
  35. Уртнасан, “Арвин хишиг”
  36. Ж.Батбаясгалан, ТТТ ХХК, НИТХ
  37. Ж.Ганбат, Сангийн яам
  38. П.Билгүүн, Татварын маргаан таслах зөвлөл
  39.  С.Наранцогт, Татварын маргаан таслах зөвлөл
  40. Д.Сайнзориг, Татварын маргаан таслах зөвлөл
  41. Э.Алтанзул, Татварын маргаан таслах зөвлөл
  42. Д.Цогтжаргал, Татварын маргаан таслах зөвлөл
  43. Г.Энхжаргал, Татварын маргаан таслах зөвлөл
  44. Г.Алтанзаяа, Татварын маргаан таслах зөвлөл
  45. Л.Энх-Амгалан, Татварын маргаан таслах зөвлөл
  46. С.Цогзолмаа, Татварын маргаан таслах зөвлөл
  47. П.Долгормаа, Татварын ерөнхий газар
  48. Гүнжинлхам, Татварын ерөнхий газар
  49. Ч.Сувдаа, Татварын ерөнхий газар
  50. Б.Халиунаа, Татварын ерөнхий газар
  51. У.Бямбасүрэн, ЭТТ ХК, ЗГХЭГ
  52. П.Өлзийнаран, ЭТТ ХК
  53. С.Наранцогт, ЭТТ ХК
  54. Я.Самбууням, ҮАГ
  55. Г.Баямөнх, “Б Д О аудит”

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...