Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

БОАЖ-ын яамнаас “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар  мэдээлэл өглөө.

Бэлчээрийн даацыг багасгах зорилтын хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой улсын хэмжээнд зарлаад буй уг хөөтөлбөрийн талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга В.Батчимэг хэлэхдээ:

Энэ төслийн хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гурван  талт  санамж бичигт гарын үсэг зурлааСанамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин – 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан гэв.

Жуулчид Монголд гэр бүлээрээ буцаж ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй хамтарч ажиллах гэх мэтчилэн зорилтын хүрээнд “Нэг жуулчин-нэг хонь төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Мөн Архангай аймгаас “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...