Б.Энэбиш: Хонгилоор чирэх гээд байсан учраас 3 жил гадаадад амьдарсан

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш болон түүний дараа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь нар сонсголд нүүрсний сонсголд гэрчээр оролцож тайлбар хийлээ.

Гэрч Б.ЭНЭБИШ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн анхны захирал учраас бүх юмны эхлэлийг дэлгэрэнгүй ярих завшаан тохиолдлоо. Миний хувьд “Эрдэнэс Монгол” компанийн заирлаар 3 жил, “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн захирлаар хоёр жил ажилласан. 2012 оны аравдугаар сард ажлаа өгсөн. намайг ажиллаж байх үед Оюутолгой, Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ, Засгийн газрын  шийдвэр гарсан.

Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Монгол” компани нэг жилд 1 сая тонн нүүрс боловсруулах ТЭЗҮ батлуулаад эхлүүлэх гэж байтал баруун Цанхи дээр стратегийн хөрөнгө оруулагч дээр хэлэлцээ хийнэ. Зүүн цанхи дээр өөрсдөө ажлаа эхлүүл, олон улсын тендер зарла, гэрээт олборлогч шалгаруулж ав. Хүний хөгжлийн санд 312 тэрбум төгрөгийн орлого оруулах ёстой гэсэн үүрэг өгсөн. Төрийн өмчит компани учраас хөрс хуулалтаа хийгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК компанидаа бүх үйл ажиллагаагаа шилжүүлсэн. Тендер зарлаад уул урхайн тоног төхөөрөмж аваад, хөрс хуулалт болон олборлолтын ажил эхлүүлсэн. Хөрс хуулалтын ажлын үр дүнд нүүрсээ экспортод гаргах боломжтой болсон.

Хятадын “Чалько” компанитай нүүрс борлуулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр 250 сая ам.долларыг жилийн 3 хувийн хүүтэйгээр урьдчилгаа төлбөр болгон авсан.  Нэмээд 100 сая ам.долларыг 5-7 хувийн хүүтэй авсан. Нүүрсний урьдчилсан борлуулалт хэлбэрээр авсан. Хүний хөгжлийн санд асар их хэмжээний мөнгө оруулах шахуу үүрэг даалгавартай учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний ээлжинд өөрсдөө ажилласан. Австрали, Германы консерциум шалгараад шууд гэрээний аргаар холбогдох хэлэлцээг хийгээд ажлыг нь эхлүүлсэн.  Консерциум ажлаа эхлүүлсэн тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжөө яах вэ гэдэг асуудал үүссэн. Манай ажилтнууд зүүн Цанхид ажиллахгүй учраас ашиглаж байсан тоног төхөөрөмжийг яах вэ гэдэг асуудал үүснэ. Тийм учраас 31 тэрбум төгрөгийн үндсэн тоног төхөөрөмжийг шилжүүлсэн. Намайг ажлаа өгсний дараагаас өмнөхөө үгүйсгэдэг дэг жаягийн дагуу хийсэн ажлуудыг маань харлуулж эхэлсэн.

2008 оны УИХ-ын сонгуульд МАН, АН хоёр өрсөлдөхдөө нэг нь нийт иргэдэд 1.5 сая төгрөг бэлнээр, нөгөө нь 1 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгоно гэдэг амлалттай ороод УИХ, Засгийн газрын төвшинд энэ хоёр ордыг эхлүүлье гээд тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүсийн мөрөн дээр буусан. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн нэг ч зүйл байхгүй. 30, 40 тогтоол шийдвэр байдаг. Миний удирдсан хамт олон маш амжилттай биелүүлсэн байдаг. Тухайн үеийн амжилт нь “Эрдэнэс Тавантолгой”, 400 орчим тэрбум төгрөгийг 2011-2012 онд Хүний хөгжлийн санд оруулсан. Хувь нийлүүлэгчийн өмнө үүргээ биелүүлсэн. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалгыг нээсэн. Гэвч 2013 оноос над руу хандсан шүүмжлэл гарсан. Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар шалгасан. Манай охин төрөх дөхөөд Австрали руу явсан хойгуур хэвлэлээр баахан асуудал гарсан. “Чалько”-гийн гэрээг буруу байгуулсан гэдэг. Нөхцөл нь сайн байсан уу, муу байсан уу гэдгийг цаг үе харуулсан. Гуйвуулж мушгисан ойлгоогүй хүмүүсийн яриа зөндөө байдаг.

60 тоннын даацтай, 10 машин нь эвдрээд байна гэдэг. Тендерийн хуулийн дагуу хүнд даацын машинуудаа байнга сольж байх ёстой. 2000-3000 км яваад сольж байх ёстой. Буруу дугуй авсан гэдэг. АТГ дээр асуудал үүсгэгдсэн юм билээ. Австралиа Монголд ирэх гэсээр байтал зургаа, долоон сар өнгөрч,  намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдсан. Шударга бусын хонгил гэдэг юм байгуулагдсан гэж ярьдаг биз дээ. Тэр лүү орох гэж байгаа учраас гэр бүлтэйгээ гадаадад амьдарсан. Гэхдээ тэр жилүүдэд хуулийн байгууллагаас над руу нэг ч удаа хандаж байгаагүй. Би хуульч мэргэжилтэй. Манай эцэг эх рүү ч хандаж байгаагүй хуулийнхан. Намайг оргон зайлсан гэж ярьдаг. Би оргон зайлаагүй. Шударга бусын хонгил руу чихэгдэх гээд байсан учраас гадаадад байхаас аргагүй болсон. Гурван жилийн өмнө Монголдоо ирсэн. “Чалько” компанийн талаар байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй ярьж болно. 10 машиныг төлөвлөгөө биелүүлэх гэж л авсан, Тендерийн хууль зөрчсөн зүйл байхгүй. Цанхийн баруун уурхайд ашиглах гэж байсан. Дугуйг нь ашиглаад үндсэндээ дуусч байгаа юм билээ. Монголын том уул уурхайн ажлыг эхлүүлсний төлөө хилс хэрэгт гүтгэгдэж байсан хүн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан, гэрч Я.БАТСУУРЬ:

-Би 2012-2015 оны хугацаанд 2.4 жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан. Тухайн үед компанийн ажил эхэлчихсэн Зүүн цанхийн уурхайг нээчихсэн. Гарсан нүүрсээ “Чалько”-гийн өрөнд төлдөг байсан. Баруун цанхийн уурхайг нээх ажиллагааг эхлүүлсэн. Үндэсний олборлогч компаниудын дунд нээлттэй тендер зарласан. Тухайн үед монголчууд зам тавьж чаддаггүй, байшингаа ч барьж чаддаггүй, хятадаар бариулдаг гэж шүүмжлүүлдэг байсан үе.  Үндэсний гурван компани орж ирсэн. Хямд үнэ хэлсэн, бүгдийг нь оруулсан. Хүчин чадлаа нэмэгдүүл, ахиухан олборло гэсэн. Баруун цанхийн уурхайд 6400-гаар орж байсан. Нэг тонн нүүрс 10 хэдэн ам.доллараар гараад ирсэн. Нүүрсний зах зээлийн үнэ огцом унасан. “Чалько” компанитай байгуулсан гэрээнд нүүрсний үнэ индексээр унахаар байсан.  Зүүн Цанхийн олборлолт алдагдалтай ажиллах болсон учраас  зогсоож, баруун Цанхиа ажиллуулсан. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр зарж эхэлсэн. Үндэсний компаниуд олборлоод гүний гааль байгуулаад маш өндөр ашигтай ажиллаж эхэлсэн. Компани нүүрсээ пүүлээд зардаг. Цагаан хадыг хаалгасан. Асар их хэмжээний зардал гардаг.

Хятадын компаниуд манай нүүрсийг унагаж, ачаад байсныг зогсоосон. “Эрдэнэс Тавантолгой” ХК иймэрхүү менежмеэнтээр явах ёстой гэж боддог хүн. Одоо бол өөрөөр явж байгаа юм билээ. Баруун цанхи ашигтай ажиллаж байгаа учраас бүх компанийн зардлаа оруулахад 10 хэдэн долларын зардал гардаг. Шинжээчийн дүгнэлт буруу явсан. 2016-2017 онд алдагдалтай ажилласан гэж буруу явж байна. “Чалько”-д төлөх байсан өрийг алдагдал, зардал гэж харуулдаг. Нэг ч жил алдагдалтай ажиллаагүй. Зүүн цанхи дээр оператор компаэни авсныг буруутгаад байна. Хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарга гэдэг байсан. Барууны өндөр хөгжилтэй оператор компани авахаас аргагүй байсан. Ийм учраас авсан. Зах зээл дээр нүүрсний үнэ унасан унасан ч баруун Цанхи дээр үндэсний компаниуд ашигтай ажиллаад байсныг буруутгаад байна. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тухайн үед санаж л байгаа байх. Эрдэнэс Таватолгой ХК д эзэн суух гэсэн сонирхол томоохон бүлэглэлүүдээс  гарч ирсэн. “Төрийн компани нүүрс ухдаггүй, захирал нь шоронд ордог юм аа” гэдэг PR-г хүчтэй хийх бkлсон. 2014 оны аравдугаар сард Хятадын компанийг 100 жилийн хугацаатай оруулах ажил эхэлсэн. Би эхний ажлын хэсгийн хурал дээр нь энэ шийдвэрийг эсэргүүцсэн. Долоо хоногийн дараа намайг тэр ажлын хэсгээс хассан. Сарын дараа хорьсон. Гурван сарын дараа “Шинхуа Энержи” компанийг 99 жилийн хугацаатай оруулах гэрээ УИХ дээр орж ирсэн. Нүүрсний томоохон бүлэглэлийн үйл ажиллагаа явах болсонтой  холбоотойгоор Б.Энэбиш захирал болон над дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...