Ханбогд сумын Засаг дарга 1 га газрыг тэрбумаар үнэлж зардаг байсан гэв үү?

Нүүрсний хулгайн нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нүүрсний үйл ажиллагаатай холбоотой Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар олголтын мэдээллийг Хянан шалгах түр хорооны шинжээч танилцуулав. Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгожээ. Энэ үеэр дуудлага худалдаагүйгээр Үндсэн хууль болон Газрын хуулийг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид газар олгосон талаар нотлох баримтыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Шинжээч ийм зөрчилтэй 40 аж ахуйн нэгжийг танилцуулсан юм. Сонсголын даргалагч Б.Энхбаяр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс дараах асуултыг асуув.

Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд гарч байгаа захирамжууд таны гарын үсэгтэй захирамжууд мөн байна уу? 

-Бүгд мөн.

-Гадаадын иргэнд газрыг эзэмшүүлдэг юм уу, ашиглуулдаг юм уу. Үүнийг мэдэх үү? 

Би гурван жил Засаг дарга хийж байгаа. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй гэж ойлгож байгаа. Дандаа хятадууд газар аваад байгаа учраас монгол, орон нутгийн хүнд газар олгох бодлого чиглэлийн хүрээнд дуудлага худалдаанаас зайлсхийж олгож ирсэн гэж ойлгодог. Би энэ зарчмынх нь дагуу л олгосон. Сүүлд шилжсэн тохиолдлууд бас байна. Бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгохгүй байгаа. Ашиглалтаар ч олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшигчтэй байдаг нь газрын мэдээлэл дээр харагддаггүй учраас мэдээлэл зөрүүтэй байна.

Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаагаар ашиглуулдаг, эзэмшүүлдэг юм бэ? 

-Ашиглалт таван жилийн хугацаагаар. Газар эзэмшүүлэх бол хориотой.

Таны захирамжууд чинь бүгд Өмнөговь аймгийн газрыг гадаадын иргэдэд эзэмшүүлэхээр гарсан байна шүү дээ. 

-Энэ бол хянан шинжээчдийн зөрүүтэй мэдээлэл байна гэж харж байна.

-Шинжээчийн танилцуулсан тендерийн үнэлгээнээс харахад Таны захирамжаар олгосон газрууд 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр үнэлж зардаг гэсэн ханштайг харуулсан нотлох баримт байна. Та энэ олон газруудыг зарж байхдаа мөнгө авч байсан уу?

-Надад мөнгө авсан асуудал байхгүй.

-Та улс төрийн томилгоотой хүн мөн үү? 

-Тийм.

-Аль намаас томилогдсон бэ? 

– Монгол ардын намаас.

-Хэн томилсон бэ? 

-Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж.

МАН-аас хэн гэдэг хүнтэй холбогдож энэ албан тушаалд очсон бэ? 

-Сумын Засаг даргыг сумын ИТХ олонхоороо шийдвэрээ гаргаж сонгоод аймгийн Засаг дарга баталгаажуулдаг.

-Та газар зарсан мөнгөө МАН-ын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ? 

-Надад газар зарсан тохиолдол байхгүй. Би 2020 оны арванхоёрдугаар сард энэ албан тушаалыг авсан. Тэр үед нүүрс тээврийн 300 гаруй компани цүнхэнд явж байсан. Бүгдийг нь кемпэлж зохион байгуулалтад оруулж байсан учраас газрын хэрэгцээ шаардлага миний үед ихээр үүссэн. Санал хүсэлт маш ихээр орж ирсэн. ИТХ-аар баталж өгсөн төлөвлөгөөний дагуу л шийдсэн. Өгсөн болгоныг шийдэх боломж байгаагүй. Монгол Улсын иргэн газар авсан хойноо гадаадын иргэнд эрхээ шилжүүлчихдэг тохиолдол байна гэдгийг Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт онцолж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...