Н.Мишигдорж: Энэ онд зургаан цэрэг амь насаа алдсан

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг гэнэт амиа алдсан хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 заасны дагуу прокурорын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд товч мэдээлэл өгнө. Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны 06.21 цагт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн байранд хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан гэдэг дуудлага мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах алба Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн үзлэгийн баг хэргийн газар ажиллаж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, идсэн хоолноос дээж авч байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар арваннэгдүгээр сарын 12-нд талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамтаар өглөө босож, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цайндаа орсон. Зааланд бүжгийн сургуулилалт хийх, цас цэвэрлэж, оройн хоолоо идээд оройн тоондоо хамрагдсан байсан. Мөн өдрийн 22:34 цагт амралтын байр руугаа орсон байдаг. Тэгээд арваннэгдүгээр сарын 13-ны өглөө болоход талийгаач босоогүй, нас барсан байсан учраас цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан. Талийгаачийн нас барсан байдлыг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1 болон Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны Цогцост шинжилгээ хийх журам, Шүүх шинжилгээний хууль заасан үндэслэл журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Нас барсан цэргийн ар гэрийнхэнд камерын бичлэгийг үзүүлнэ.

Энэ онд нийт зургаан цэрэг амь насаа алдсан. Тус бүр дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Сүүлийн тохиолдол болсон 326 дугаар ангид өнгөрсөн жил мөн нэг цэрэг амиа алдсан. Тодруулбал, 2021 онд гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 22:35 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх хэрэгт Д-г холбогдуулан шалгасан. Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээр 14 жилийн хорих ялаар шийтгэсэн. Одоо ялаа эдэлж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...