Бүлэглэлүүдэд барьцаалагдаж, авлигад живсэн 30 жилд ЦЭГ ТАВЬЯ

Доктор М.Алтанбагана өөрийн цахим хуудаст өнгөрсөн 30 жилд тогтвортой өссөн 3-хан зүйл байна. Банкны ашиг, улстөрчдийн орлого, малын тоо гурав тасралтгүй өссөн гэж бичжээ. Үүнтэй санал нийлэхгүй хүн гарах л байх. Гэхдээ энэ бол үндэслэлтэй дүгнэлт. Малын тоо 1992 оноос хойш тасралтгүй өссөн ч Монгол Улсын газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хэтэрсэн ч малчид орлого багатай хэсэгт харьясалагдсан хэвээр байгаа. Төрөөс ямаанд, ноолууранд, сүүнд урамшуулал өгөх шийдвэрийг удаа дараа гаргасан ч ямаа өсөж хөрс сүйтгэсээр, импортын сүү хэрэглэсээр өнөөдөртөө золгожээ. Тэр ч байтугай малчдын хүүхдийн их сургуулийн төлбөрийг төрөөс даах бодлого хэрэгжүүлсэн нь боловсролын салбарт гэрэл авчирсангүй. Хөдөөд эхнэргүй эрчүүд олширч, Улаанбаатар хот ачааллаа дийлэхээ больж, замын хөдөлгөөн тэг зогсолт хийх болов.

Банкны тухайд хамгийн их ашиг хүртсэн нь үнэн. Зарим банкыг зохиомлоор дампууруулж, цөөн тооны хүн асар их ашиг хүртсэн олон жишээ бий. Нэмээд Банк бус санхүүгийн байгууллага гэдэг мөнгө хүүлдэг шинэ хэрэгсэлтэй болсон. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Монголбанкны эрх бүхий албахн тушаалтнууд хувьдаа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж, ханшийн зөрүүн дээрээс асар их ашиг хийж хөлжсөн хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Боловсон гэхүү, ийм луйвар банкны салбарт газар авсан нь үнэн. Капитрон банканд НДШ-ийн 340 тэрбум төгрөгийг хадгалуулах нэрээр байршуулж алдчихаад олж авч чадаагүй байгаа. Эзэн нь улстөрч Б.Ундармаа байсан учраас үе үеийн МАНАН бүлэглэлийн сайд нар татвар төлөгчдийн нэрийн дансанд байх мөнгөөр гараа угаасан байдаг.

Улстөрчдийн орлого өссөн, өсөөд зогсохгүй улсаасаа баян болцгоосон. Төрөөс төрсөн тэрбумтнуудын нэрсийг тоочвол урт жагсаалт гарна. Хөгжлийн банкнаас 1.8 их наяд, нүүрсний хулгай хийгээд 44 их наядыг улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хувьдаа завшсан. Гэмт хэрэг хийсэн алан тушаалтнууд эхнээсээ шүүхээс ял сонсоод сууж байна. Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүйдүүлж хувьчилсан хуйвалдаан мөн л бүлэглэлүүдийн зохион байгуулалттай гэмт хэрэг байсан. Бүлэглэлүүдийн шунал ихсийн газар болох Ноён уул, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Тост, тосон бумба, Хэнтийн Гутайн давааг тойроогүй. Ашигт малтмалын лицензийн наймааны харгайгаар олон ч дагшин газар сэглэгдэж, унаган төрхөө гээсэн.

Одоо дараагийн 30 жилд эдгээр алдааг давтахгүй байх нь чухал. Бүлэглэлүүд төрийн эрх барьж, өмч хувьчлал, лицензийн наймааг цэцэглэсэн он жилүүдэд цэг хатгах ёстой. Эс тэгвэл хойч үе бүлэглэлүүдийн гарт тарчилсан, хулгай нүүрлэсэн нийгмийг лавтайяа хүлээж авахгүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...